“MNS ISO/IEC 17043 ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ УР ЧАДВАРЫН СОРИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” СТАНДАРТЫН ИТГЭМЖЛЭЛИЙН ХУГАЦААГ 4 ЖИЛЭЭР СУНГАЛАА
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний итгэмжлэлийн төвийн Техникийн хорооны хурал 9-н гишүүнтэйгээр онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд тус хуралд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын Чанарын менежер Т.Хулан, Стандартчилсан загвар үйлдвэрлэлийн лабораторийн Эрхлэгч Н.Болормаа нар оролцлоо. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын “MNS ISO/IEC 17043 тохирлын үнэлгээ ур чадварын сорилт зохион байгуулагчид тавих ерөнхий шаардлага” стандартын итгэмжлэлийн үнэлгээний тайланг Үндэсний итгэмжлэлийн төвийн Техникийн хорооны хурлаар хэлэлцэж 100 хувийн саналаар тус итгэмжлэлийн хугацааг 4-н жилээр сунгалаа.
