Гарчиг

ISO 17034 болон ISO/IEC 17043 ОЛОН УЛСЫН ИТГЭМЖЛЭЛИЙН ДАХИН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА.

ГТЛ нь олон улсын хэмжээнд Платинум түвшинд буюу гурвалсан стандартаар итгэмжлэгдсэн байгууллага юм. Энэ гурвалсан итгэмжлэлийг тасралтгүй ханган ажиллаж байгааг олон улсын итгэмжлэлийн байгууллагаас хяналтын үнэлгээ болон дахин үнэлгээ хийж, итгэмжлэлийг дахин баталгаажуулдаг билээ. Үүний дагуу 2018 оны 5-р сарын 21-24-ний өдрүүдэд АНУ-ын олон улсын итгэмжлэлийн ANAB (ANSI-ASQ National Accreditation Board) байгууллагаас Ахлах үнэлгээний мэргэжилтэн Alan J.Laffin тус лабораторид ирж “ISO/IEC 17043-Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага” болон ISO 17034 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартуудаар дахин үнэлгээ хийж байна. ANAB бол Олон Улсын болон Ази, Номхон Далайн Лаборатори Итгэмжлэлийн Байгууллага (ILAC, APLAC)-уудын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрүүдийн гишүүн байгууллага юм.

5-р сар 25, 2018