Гарчиг

GEOANALYSIS 2018 - Эрдэм шинжилгээний хурал

Австралийн Газарзүйн Шинжлэх Ухааны Олон Улсын Нийгэмлэг нь Олон Улсын Гео-Аналитикчдын Нийгэмлэгийн 10 дахь удаагийн GEOANALYSIS 2018 эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Уг хурлаар геоанализын чиглэлээр хамтран ажиллагч байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, геологи, байгаль орчны материалд тавигдах хэмжилзүйн талаар сүүлийн үеийн хөгжил, ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хэлэлцэх юм.

Чуулганд оролцохоор одоогоор бүртгүүлсэн компаниуд:

Agilent, Thermo Fisher Scientific, Bruker, Cameca/Nu, Teledyne/Cetac, Australian Scientific Instruments, Malvern Panalytical, Oreas, Glass Expansion, NewSpec, Scott/Rocklabs, AXT, Olympus, Kenelec.

Энэ үеэр мөн Workshop -1 “Зөөвөрлөх шинжилгээний багаж, хэрэгсэл” болон Workshop-2 “LA-ICPMCMS/ICPMS” багажны шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн шинэ ололтуудын талаарх мэдээллийг үйлдвэрлэл эрхэлсэн, судалгаа шинжилгээний мэргэжилтнүүд хүргэх болно.

2018 оны 7-р сарын 8-13-ны өдрүүдэд Австралийн Сидней хотноо болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://ccfs.mq.edu.au/Geoanalysis2018/



5-р сар 31, 2018