Гарчиг

“Geoanalysis 2018” ОУ-ын Геоаналитикчдын 10 дугаар хуралд оролцлоо.

2018 оны 07 сарын 08-14-ний өдрүүдэд ОУ-ын Геоаналитикчдын Нийгэмлэгээс зохион байгуулсан “Geoanalysis - 2018” Х хурал Австрали улсын Сидней хотод болж өнгөрлөө. “Geoanalysis - 2018” Х хурлаар Геологийн стандартчилсан загварын үйлдвэрлэл, шинэ хэрэгцээ шаардлага, геохимийн салбарт гарч буй тоног төхөөрөмж, шинэ дэвшилтүүдийн хүрээнд MC-ICP-MS багажаар нүүрсний изотопийг тодорхойлох шинжилгээ, уул уурхай, олборлолт, байгаль орчны нөхөн сэргээлтийн геохимийн судалгааны хэтийн төлөв, анхаарал татсан асуудлууд гэх мэт олон чухал сэдвээр санал солилцож, мэдээлсэн байна. Тус хуралд Геологийн төв лаборатори (ГТЛ)-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Л.Батзориг ГТЛ-д үйлдвэрлэсэн “Нүүрсний дэгдэмхий үнсний АСЗ”-ын үйлдвэрлэл болон “Цианид агуулсан хөрсний АСЗ”-ын үйлдвэрлэл сэдвээр ханын илтгэл тавьж оролцоод ирлээ.


8-р сар 14, 2018