Гарчиг

COAL MONGOLIA 2018

“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулагдсаар ирсэн байна.

8 дахь удаагийн “Coal Mongolia-2018” нь “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор 2018 оны 9-р сарын 4-5 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд өндөр дээд хэмжээнд зохион байгуулагдах юм байна.

Дэлгэрэнгүйг: Coal Mongolia 2018 сайтнаас авна уу.


6-р сар 28, 2018