Гарчиг

“COAL & METALS MONGOLIA 2016”-д SILVER ивээн тэтгэгчээр оролцлоо

Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Уул уурхайн салбарынхны дунд жил болгон зохион байгуулагддаг “Coal&Metals Mongolia 2016” чуулган 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.


Монгол улсын дэд бүтэц, нүүрс, металлын салбарт хөрөнгө оруулалт татах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг олон улсын нэр хүнд бүхий томоохон чуулга уулзалт болох Coal Mongolia, Metals Mongolia болон уул уурхайн техник технологийнхамгийн том үзэсгэлэн MineTech нэгдэж “Coal & Metals Mongolia” нэрийн дор жил бүр зохион байгуулагдахаар боллоо.

Монгол улсын Засгийн газар болон тус улс дахь элчин сайдын яамд, мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр жил бүр өндөр дээд хэмжээнд зохион байгуулагддаг эдгээр 3 том чухал арга хэмжээ нэгдэн нийлснээр уул уурхай, дэд бүтцийн салбар дахь бизнесийн харилцаа холбоог хамгийн хямд зардлаар өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Уг арга хэмжээнд нийтдээ 100 гаруй компани оролцсон бөгөөд Манай Геологийн Төв Лаборатори нь “SILVER” ивээн тэтгэгчээр оролцлоо.

Тус чуулганд Монгол Улсын Геологийн Төв Лабораторийн захирал Н.Тэгшбаяр “Гурвалсан стандарт нэвтрүүлсэн Монгол Улсын Геологийн Төв Лабораторийн үйлчилгээ - Эрдэс баялгийн салбар дахь оролцоо” сэдэвт илтгэл тавьж оролцлоо.

5-р сар 17, 2016