CGL-PT УР ЧАДВАРЫН СОРИЛТЫН ХӨТӨЛБӨР
Геологийн Төв Лаборатори нь 2014 оноос эрдсийн түүхий эдийн шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй лабораториудын дунд ур чадварын сорилт (УЧС)-ыг зохион байгуулж байна. Анхны ур чадварын сорилтын хөтөлбөрийг нүүрсний дээжээр зохион байгуулсан бөгөөд цаашид бусад эрдсийн түүхий эд, үйлдвэрлэлийн материал, уул уурхай, байгаль орчны дээжүүдээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Зорилго
- MNS ISO/IEC 17025:2007 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандарт, Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Эрдсийн түүхий эдийн шинжилгээний лабораториудын шинжилгээний ажлын чанар, үнэмшлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах
УЧС-д оролцох ач холбогдол
- Лабораторийн шинжилгээний ажлын чанарыг үнэлэх
- Шинжилгээний алдааг илрүүлэх, засаж сайжруулах
- Лаборатори болон захиалагч байгууллагын хоорондох итгэлцлийг бий болгох
- Арга аргачлал баталгаажуулах
- Үндэсний болон олон улсын итгэмжлэлийн шалгуурыг хангах
- Оролцогч лабораторийн нэр хүндийг өсгөх
CGL PT ур чадварын сорилтын хөтөлбөрийн онцлог
УЧС-ын хөтөлбөрийг МNS ISO/IEC 17043:2010 “Тохирлын үнэлгээ – Ур Чадварын Сорилтод тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу зохион байгуулдаг.- Ур чадварын үнэлгээний СТАТИСТИК БОЛОВСРУУЛАЛТ-ыг “ProLab Plus” Арга баталгаажуулах лаборатори хоорондын сорилт болон ур чадварын сорилтод зориулсан программ хангамжийг ашиглан гүйцэтгэнэ.
- Оролцогчдын нэр, УЧС-ын үнэлгээний үр дүнгийн НУУЦЛАЛ-ыг чандлан хадгална.