Гарчиг

"CGL 503 Ураны хүдэр" Аттестатчилсан Стандартчилсан Загвар шинээр батлагдлаа

2020 оны 4-р сард Геологийн төв лаборатори (ГТЛ) нь ISO 17034 стандартад нийцсэн CGL 503 Ураны хүдрийн Аттестатчилсан Стандартчилсан Загвар (АСЗ) шинээр баталгаажууллаа.

Монгол оронд ураны хайгуул, олборлолт ба ашиглалттай холбоотой судалгаа нэмэгдэж байгаатай холбогдуулан мөн, микро элементүүд агуулсан ураны хүдрийн АСЗ нь дэлхийн зах зээлд ховор байдаг тул энэ төрлийн стандартчилсан загварын (СЗ) эрэлт хэрэгцээ ихсэж байна.

Дэлхий дахины энэхүү хэрэгцээнд хувь нэмэр оруулахаар ГТЛ нь Монгол орны ураны орд, илрэлүүдийг судалсны дүнд Дорноговь аймгийн Чойрын хотгорт орших Хараатын ордын ураны хүдрийн дээжээр олон улсын түвшний АСЗ зохион бүтээлээ.

СЗ-ын дээж боловсруулах (бутлах, нунтаглах, холих, савлах) ажиллагааг бүрэн тоноглогдсон СЗ-ын лабораторид гүйцэтгэж, аттестатчиллын шинжилгээг лаборатори хоорондын хэлбэрээр зохион байгуулж, гадаад, дотоодын ур чадвартай 16 лаборатори оролцуулан үр дүнд статистик боловсруулалтыг гүйцэтгэж, нийт :

  • 31 элемент нэгдлийн (Al2O3, CaO, K2O, MgO, MnO, Na2O, P2O5 , SiO2,Fe2O3нийт, TiO2,  Ba, Ce, Co, Cr, Cs, Cu, Ga, La, Mo, Nb,Ni, Pb, Rb, Sc, Sr, Th, U, V, Y, Zn, Zr) агуулгыг аттестатчилж,
  • 26 элемент нэгдлийн (As, Be, Cd, Dy, Er, Eu, Gd, Ge, Hf, Ho, Li, ШХ, Lu, Nd, Pr, Sb, Se, Sm, Sn, Sнийт, Ta, Tb, Tl, Tm, W, Yb) агуулгыг мэдээллийн утгаар тогтоолоо.

Энэхүү АСЗ-ыг 100 граммаар савласан бөгөөд СЗ-ын дээжийн нэгэн төрөл, тогтвортой байдал, хамгийн бага төлөөлөх жин, нэгж дамжуулалт, хэмжлийн эргэлзээг тогтоосон.

Энэхүү АСЗ-ыг аттестатчилсан элемент нэгдлийн агууламжийн хүрээнд энэ төрлийн дээжийн шинжилгээ, судалгаа, шинжилгээний ажлын чанарыг хянах, багаж тоног төхөөрөмжийн калибровка тохируулга болон арга аргачлал баталгаажуулах, шинээр нэвтрүүлэхэд ашиглаж болно.

ГТЛ нь 1973 оноос одоог хүртэл Монгол орны эрдэс түүхий эдээр (чулуулаг, хүдэр, баяжмал, хүрээлэн буй орчин, шатах ашигт малтмал, цацраг идэвхит, үйлдвэрийн баяжуулалтын хаягдал гэх мэт) СЗ үйлдвэрлэж байгаа бөгөөд CGL 503 Ураны хүдэр нь 104 дэх бүтээгдэхүүн боллоо.

 

АСЗ-ыг худалдан авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах хаягаар холбогдоно уу.

Стандартчилсан Загвар, Ур Чадварын Сорилтын Тасаг

Утас: : +(976) 70182914 (8007)

Факс:+(976)70182564

Е-мейл:cgl-crm@cengeolab.com