Гарчиг

“CGL 301 Хөрс”, “CGL 302 Хөрс” Аттестатчилсан Стандартчилсан Загварууд батлагдлаа

Геологийн төв лаборатори (ГТЛ) нь ISO 17034:2016-“Стандартчилсан загвар үйлдвэрлэгчдийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартад нийцсэн CGL 301 Хөрс, CGL 302 Хөрсний Аттестатчилсан Стандартчилсан Загвар (АСЗ)-уудыг элемент нэгдлийн тоог нь нэмж дахин аттестатчилах ажлыг амжилттай зохион байгуулж, 2021 оны 11-р сард ГТЛ-ийн Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлууллаа.

Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд уул уурхайн олборлолт, хотжилт, үйлдвэрлэл нэмэгдсэнээр хүрээлэн буй орчны бохирдол өсч, байгаль орчин, хөрсний шинжилгээ судалгааны ажил эрчимтэй хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор байгаль орчны хяналтанд макро болон микро элементүүд нь аттестатчилсан Хөрсний АСЗ-ууд эрэлт хэрэгцээтэй байна.

Энэхүү хэрэгцээнд хувь нэмэр оруулахаар ГТЛ нь Монгол орны хөрсний дээжээр олон улсын түвшний АСЗ-уудыг зохион бүтээлээ.

АСЗ-ын дээж боловсруулах (бутлах, нунтаглах, холих, савлах) ажиллагааг бүрэн тоноглогдсон СЗ-ын лабораторид гүйцэтгэж, аттестатчиллын шинжилгээг лаборатори хоорондын хэлбэрээр зохион байгуулж, гадаад, дотоодын ур чадвартай 17 лаборатори оролцуулан үр дүнд статистик боловсруулалтыг гүйцэтгэж,

CGL 301 Хөрсний АСЗ:

SiO2 , Al2O3, Fe2O3, TiO2, MnO, MgO, Na2O, K2O, CaO, P2O5, As, Ba, Be, Ce, Co, Cr, Cu, Mo, Ni, Pb, Rb, Sc, Sr, Th, U, V, Y, Zn гэсэн 28 элемент нэгдлийн агуулгыг аттестатчилж, Bi, Cd, Cs, Dy, Er, Eu, Ga, Gd, Hg, Ho, In, Li, La, ШХ, Lu, Nb, Nd, Pr, Sb, Sm, Sn, Sнийт, Ta, Tb, Tl, Tm, W, Yb, Zr гэсэн 29 элемент нэгдлийн     агуулгыг мэдээллийн утгаар тогтоолоо.

CGL 302 Хөрсний АСЗ:

SiO2 , Al2O3, Fe2O3, TiO2, MnO, MgO, Na2O, K2O, CaO, P2O5, As, Ba, Be, Ce, Nb, Cr, Cu, Li, Mo, Ni, Pb, Rb, Sc, Sr, Th, U, V, Y, Zn гэсэн 29 элемент нэгдлийн агуулгыг аттестатчилж, Bi, Cd, Co, Cs, Dy, Er, Eu, Ga, Gd, Hg, Ho, In, La, ШХ, Lu, Nd, Pr, Sb, Sm, Sn, Sнийт, Ta, Tb, Tl, Tm, W, Yb, Zr гэсэн 28 элемент нэгдлийн агуулгыг мэдээллийн утгаар тогтоолоо.

Энэхүү 2 АСЗ-ыг 100 граммаар савласан бөгөөд АСЗ-ын дээжийн нэгэн төрөл, тогтвортой байдал, хамгийн бага төлөөлөх жин, нэгж дамжуулалт, хэмжлийн эргэлзээг тогтоосон.

Энэхүү 2 АСЗ-ыг аттестатчилсан элемент нэгдлийн агууламжийн хүрээнд энэ төрлийн дээжийн шинжилгээ, судалгаа, шинжилгээний ажлын чанарыг хянах, багаж тоног төхөөрөмжийн калибровка тохируулга болон арга аргачлал баталгаажуулах, шинээр нэвтрүүлэхэд ашиглаж болно.

CGL 301 Хөрсний АСЗ-ын гэрчилгээтэй энд дарж танилцана уу.

CGL 302 Хөрсний АСЗ-ын гэрчилгээтэй энд дарж танилцана уу.

АСЗ-ыг худалдан авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах хаягаар холбогдоно уу.

Стандартчилсан Загвар Үйлдвэрлэлийн Тасаг

Утас: +(976) 70182914 (204)

Факс: +(976)70182564

Е-мейл: cgl-crm@cengeolab.com

               info@cengeolab.com

1-р сар 24, 2022