Гарчиг

“CGL 210 ЗЭСИЙН БАЯЖМАЛ” АТТЕСТАТЧИЛСАН СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАР ШИНЭЭР ҮЙЛДВЭРЛЭН БАТАЛГААЖУУЛЛАА



2021 оны 12-р сард Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газар (ГТЛ) нь ISO 17034:2016 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчдийн чадавхид тавих ерөнхий шаардлага” олон улсын стандартыг бүрэн хангасан CGL 210 ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН Аттестатчилсан Стандартчилсан Загвар (АСЗ)-ыг амжилттай шинээр үйлдвэрлэн баталгаажууллаа.

ГТЛ 1973 оноос өнөөг хүртэл нийт 6 төрлийн (чулуулаг, хүдэр, баяжмал, нүүрс, байгаль орчин, цацраг идэвхит материал) 100 гаруй Аттестатчилсан Стандартчилсан Загвар (АСЗ) болон Стандартчилсан Загвар (СЗ)-ыг Монгол орны эрдэс түүхий эдийг ашиглан олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, дараах өөрийн албан ёсны дистрибьютерүүдээр  

Энэхүү АСЗ-ыг Оюу толгой ХХК-ын зэсийн баяжмалын дээжээр үйлдвэрлэсэн бөгөөд дээж боловсруулалтын бүх үе шатны (хатаах, нунтаглах, шигших, холих, хуваах, савлах) ажиллагааг стандартчилсан загварын бүрэн тоноглогдсон лабораторид гүйцэтгэлээ.

АСЗ-ын дээжийн нэгэн төрөл, тогтвортой байдал, хамгийн бага төлөөлөх жин нь тогтоогдсон бөгөөд 200граммаар савласан.

Аттестатчиллын шинжилгээг лаборатори хоорондын хэлбэрээр гадаад, дотоодын нийт 18 бие даасан лабораторийг оролцуулан зохион байгуулан, үр дүнгийн статистик боловсруулалтыг PROlab Plus “Лаборатори хоорондын сорил болон ур чадварын сорилд зориулсан программ хангамж”-ийг ашиглан гүйцэтгэж, доорх элементүүдийг аттестатчилсан утгаар тогтоолоо. Аттестатчилсан утгуудын хүрээнд хэмжллийн эргэлзээ болон нэгж дамжуулалтыг тогтоосон болно.

Аттестатчилсан элемент - Cu, Feнийт, Sнийт, Al, Au, Ag, As, F, Mo, Pb, Zn

АСЗ-ын гэрчилгээнд дараах элемент нэгдлүүдийн утгыг нэмэлт мэдээллийн утгаар тогтоолоо.

Mg, Mn, P, Ti, SiO2, Cd, Co, Cr, Dy, Er, Eu, Ho, La, Sb, Sm, Ba, U

Энэхүү АСЗ-ыг аттестатчилсан элемент нэгдлийн агуулга, тэдгээрийн хэмжлийн эргэлзээний хүрээнд лабораторийн шинжилгээний ажлын чанарыг хянах, судалгааны шинжилгээний ажилд ашиглах, багаж тоног төхөөрөмжийн калибровка тохируулга хийх болон арга аргачлал баталгаажуулах, шинээр нэвтрүүлэхэд ашиглах боломжтой.

“CGL 210 Зэсийн баяжмал” АСЗ-ын гэрчилгээтэй энд дарж танилцана уу

АСЗ-ыг худалдан авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах хаягаар холбогдоно уу.

Стандартчилсан Загвар Үйлдвэрлэлийн Тасаг

Утас: : +(976) 70182914 (8007)

Факс:+(976)70182564

Цахим шуудан: cgl-crm@cengeolab.com,

                         info@cengeolab.com