Гарчиг

CGL 118 ЭПИТЕРМАЛЬ ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ АЛТНЫ ХҮДЭР (EАu-2)


 МОНГОЛ УЛС

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

 

ГЭРЧИЛГЭЭ

 

АТТЕСТАТЧИЛСАН СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАР ЭAu-2

Эпитермаль гаралтай алтны хүдэр “CGL 118

 

Элемент нэгдлийн аттестатчилсан утга (CV), үнэмшилт хязгаар (±DА), бие даасан үр дүнгийн тоо (N)

 

   Элемент нэгдэл

Хэмжих нэгж

CV

±DА

(P=0.95)

N

1.

Au

мг/кг

0.57

0.04

26

2.

Ag

мг/кг

1.25

0.16

13

 

Ангиллын шалгуур

 

CV – 6 болон түүнээс дээш үр дүнгээр статистик боловсруулалт хийгдэж аттестатчилах үзүүлэлтийн шаардлага хангасан утга

 

Дээжийн тодорхойлолт

 

Эпитермаль гаралтай алтны хүдрийн АСЗ-т зориулсан анхдагч дээжийг Хэнтий аймгийн Онон балж, Булганы орд газраас авсан.

 

Бөөн дээж сорьцлолтын болон дээжийн боловсруулалт, савлалтын ажлыг 1998 онд  Геологийн Төв Лаборатори гүйцэтгэсэн. 

 

Анхдагч дээжийн бодисын найрлага, эрдэслэг бүрэлдэхүүнийг дараах байдлаар тодорхойлов:

 

      Эрдсийн нэр

Эзлэх хувь, %

Кварц 

71.4

Хээрийн жонш               

8.5

Мусковит-серицит        

14.7

Хлорит-биотит               

1.2

Төмрийн усан исэл                    

2.1

Кальцит                           

1.5

Доломит, пидот, сфен, циркон, турмалин, апатит, рутил, антимонит, валентинит, лейкоксен, пирит, киноварь, магнетит, ильменит, гетит, реальгар, арсенопирит, висмут, аурипегмент, алт

0.6

Дээж боловсруулалт

 

Дээжийн боловсруулалт, нэгэн төрлийн шинжилгээг Геологийн Төв Лабораторид 1998 онд гүйцэтгэв.

Нунтаглагдсан бөөн дээжийг холигч төхөөрөмжөөр нэгэн төрлийн болгон хольсон бөгөөд ширхэглэгийн шинжилгээгээр нунтаглагдсан дээжийн 97.99% нь 0.074 мм-ээс бага хэмжээтэй болох нь тогтоогдсон.

 

Баталгаажуулалт

 

Аттестатчилсан утгыг найдвартай тогтоохын тулд лаборатори хоорондын аттестатчиллын шинжилгээнд 23 лаборатори сонгон оролцуулав.

 

АСЗ-ын зохион бүтээлт, шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалтыг            СТ СЭВ 5892-87 стандартын дагуу гүйцэтгэж,  Стандартчилал Хэмжил Зүйн Газар (СХЗГ) –аар 2002 онд хэмжил зүйн экспертиз хийлгэсэн болно.

 

Тус АСЗ нь УСЗ 35-02 гэсэн улсын бүртгэлийн дугаараар 2002 оны 3-р сарын 28-ны өдөр Стандартчилал Хэмжил Зүйн Газар бүртгэгдсэн.

 

Хэрэглэх заавар, хадгалалт

 

Химийн бодис, агаарын чийг нэвтрэхээс хамгаалж битүүмжлэн, тасалгааны температурт хадгална. Бүх төрлийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэж болно.

 

Аттестатчилсан болон мэдээллийн утгуудыг 1050С-д хатаасан дээжинд хийсэн шинжилгээгээр тогтоосон болно.

АСЗ-ыг бохирдохоос сэргийлэхийн тулд тасалж авсан хэсгийг саванд нь буцааж хийхийг хориглоно.

АСЗ-ын төлөөлж чадах хамгийн бага жин 100 мг байна. Хэрэв шинжилгээний аргад 100 мг–аас бага жинтэй хэрэглэхээр заагдсан тохиолдолд шаардлагатай массыг жигнэхийн өмнө төлөөлж чадах хамгийн бага жингээс багагүйг (>100 мг) таслан авч, гартаам нухуурт дахин нунтаглах шаардлагатай.  

 

АСЗ -ын хүчинтэй хугацаа

  

Энэхүү АСЗ нь найрлагын хувьд тогтворжилт сайтай материал юм.

Хэрэглэгдэх хугацааг 2022 он хүртэл тогтоосон.

 

Харилцах хаяг

 

Энэхүү бүтээгдэхүүн нь ГТЛ-ийн АСЗ-ын ангиллын дагуу “CGL 118” дугаарт бүртгэгдсэн болно.

Монгол улс

Геологийн Төв Лаборатори

Улаанбаатар хот - 18080

Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо

Үйлдвэрчний Эвлэлийн гудамж

Шуудангийн хайрцаг - 437

Утас :  + (976 11) 632904, 632914

Факс :  + (976 11) 632944, 632564

И-майл:           cengeolab@mongol.net

     cengeolab@magicnet.mn

Веб:                 www.cengeolab.com

 

Хэрэглэгчийн эргэх холбоо

 

АСЗ-ын хэрэглэгч нь Геологийн Төв Лабораторийн бүртгэлд орсноор тухайн АСЗ-тэй холбоотой шинэ мэдээллийг хүлээн авах боломж нээгдэнэ. АСЗ-ын аттестатчилсан утга, ойролцоо утга, мэдээллийн утгын талаарх санал хүсэлтээ бидэнд ирүүлбэл талархах болно.

 

 

Аттестатчиллын шинжилгээнд оролцсон улс, байгууллага, лаборатори

 

  1. Геологийн төв лаборатори, Аргачлал стандарт, хяналт хэмжилзүйн лаборатори, Улаанбаатар, Монгол
  2. Геологийн төв лаборатори, Химийн лаборатори,  Улаанбаатар, Монгол
  3. Геологийн төв лаборатори, Физик аргын лаборатори,  Улаанбаатар, Монгол
    1. ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн институт, Ханновер, Герман (Bundesanstalt fuer Geowissenschaften und Rohstoffe)
    2. Геошинжилгээний лаборатори, Австраль (Genalysis laboratory service PTY. Ltd., Australia)
      1. Аналабс ХХК, Австраль ("Analabs" Pty Ltd., Australia)
      2. Аналабс ХХК, Улаанбаатар, Монгол
      3. Алекс стюарт ХХК, Англи (Alex Stuart Ltd (ASSAYERS), England)
      4. Геологийн судалгааны лаборатори, Болгар (Laboratory Geological Investigations Ltd., Bulgaria)
      5. Солонгосын атомын инергийн судалгааны институт, Солонгос (Korean Atomic Energy research Institute, Taejon, Korea)
      6. Эрхүү хотын үнэт ба ховор металл алмазын эрдэм шинжилгээний институт (Иркутский научно-исследовательский институт благородных и редких металлов и алмазов”Иргиредмет”)
      7. ХБНГУ-ын материалын судалгаа болон хяналтын институт (Germany, Bundesanstalt fur Materialforschung und-prufung, BAM)
      8. XRAL, Канад (XRAL, Canada)
      9. Геошинжлэх ухааны лаборатори, Онтарио, Канад (Geoscience Laboratories, Ontario, Cаnаda)
  4. Монгол Улсын  Их Сургууль, Шинэ материалын хими технологийн төв, Улаанбаатар, Монгол
    1. Шинжлэх ухааны академи, Физик технологийн хүрээлэн, Улаанбаатар, Монгол
    2. Монгол Улсын  Их Сургууль, Байгалийн шинжлэх ухааны факультетын химийн лаборатори, Улаанбаатар, Монгол
    3. Шинжлэх ухааны академи, химийн хүрээлэн, Улаанбаатар, Монгол
    4. Анагаах ухааны хүрээлэн, Мед аналитик лаборатори, Улаанбаатар, Монгол
    5. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн химийн лаборатори, Эрдэнэт, Монгол
    6. Эрдэс боловсруулалтын технологи шинжилгээний төв, Улаанбаатар, Монгол
    7. Цемент шохойн үйлдвэрийн химийн лаборатори, Хөтөл,  Монгол
    8. Барилга архитектур корпораци, Барилгын материал судлал физикийн секторийн хими холбогчийн лаборатори, Улаанбаатар, Монгол

 

Аттестатчиллын шинжилгээнд хэрэглэсэн арга

 

Индукцын холбоост плазмын спектрометр       Ag

(ICP-MS, ICP-OES)

Атом шингээлтийн спектрометр

(Atomic absorption spectrometer)

     Au, Ag

Спектрофотометр (Spectrophotometer)

      Au

Жингийн арга (Gravimetric)

      Au

Пробирын шинжилгээний арга (Fire assay)- Атом шингээлтийн спектрометр

      Au

 

Фотоколориметр (Photocolorimeter)

      Ag

 

 

Тайлбар

 

Энэхүү гэрчилгээ ISO Guide 31-ийн шаардлагын дагуу шинэчлэл хийгдсэн хувь болно.

 

Гэрчилгээний 2002 онд батлагдсан эх хувь нь СЗ зохион бүтээсэн техникийн тайлангийн хамт Геологийн Төв Лабораторид хадгалагдаж байна.