Гарчиг

CGL 114 АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫН ХҮДЭР (B-7-1)


 МОНГОЛ УЛС

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

 

 

ГЭРЧИЛГЭЭ

 

АТТЕСТАТЧИЛСАН СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАРБ-7/1”

 

Алтны хүдэр “CGL 114

 

Элемент нэгдлийн аттестатчилсан утга (CV), үнэмшилт хязгаар (±DА), бие даасан үр дүнгийн тоо (N)

 

Элемент

Хэмжих нэгж

CV

±DА

(P=0.95)

    N

  1.  

Au

мг/кг

42.26

2.49

25

  1.  

Ag

мг/кг

6.05

0.44

17

 

Ангиллын шалгуур

 

CV – хоёр болон түүнээс дээш шинжилгээний арга хэрэглэн, 6 болон түүнээс дээш үр дүнгээр статистик боловсруулалт хийгдэж аттестатчилах үзүүлэлтийн шаардлага хангасан утга

 

Дээжийн тодорхойлолт

 

Алтны хүдрийн АСЗ-т зориулсан анхдагч дээжийг Төв аймгийн Бороогийн орд газраас авсан.

Бөөн дээж сорьцлолтын болон дээжийн боловсруулалт, савлалтын ажлыг 1998 онд  Геологийн Төв Лаборатори гүйцэтгэсэн. 

 

Анхдагч дээжийн бодисын найрлага, эрдэслэг бүрэлдэхүүнийг дараах байдлаар тодорхойлов:

 

Эрдсийн нэр

Эзлэх хувь, %

Кварц                        

86.2

Серицитэд хувирсан хээрийн        жонш             

8.2

Мусковит- серицит  

1.5

Кальцит                                 

1.1

Хлорит, эпидот         

0.6

Лимонит (гидрогетит)

2.3

Пирит, гетит, ильменит, лейкоксен, турмалин, алт, вермикулит, апатит, монацит, сфен                       

0.1

 

Дээж боловсруулалт

 

Дээжийн боловсруулалт, нэгэн төрлийн шинжилгээг Геологийн Төв Лабораторид 1998 онд гүйцэтгэв.

Нунтаглагдсан бөөн дээжийг холигч төхөөрөмжөөр нэгэн төрлийн болгон хольсон бөгөөд ширхэглэгийн шинжилгээгээр нунтаглагдсан дээжийн 96.44% нь 0.071 мм-ээс бага хэмжээтэй болох нь тогтоогдсон.

 

Баталгаажуулалт

Аттестатчилсан утгыг найдвартай тогтоохын тулд лаборатори хоорондын аттестатчиллын шинжилгээнд 14 лаборатори сонгон оролцуулав.

 

АСЗ-ын зохион бүтээлт, шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалтыг            СТ СЭВ 5892-87 стандартын дагуу гүйцэтгэж  Стандартчилал Хэмжил Зүйн Газар (СХЗГ) –аар 2000 онд хэмжил зүйн экспертиз хийлгэсэн.

 

Тус АСЗ нь УСЗ 29-2000 гэсэн улсын бүртгэлийн дугаараар 2000 оны 9-р сарын 28-ны өдөр Стандартчилал Хэмжил Зүйн Газар бүртгэгдсэн.

                                                                                               

Хэрэглэх заавар, хадгалалт

 

Химийн бодис, агаарын чийг нэвтрэхээс хамгаалж битүүмжлэн, тасалгааны температурт хадгална. Бүх төрлийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэж болно.

 

Аттестатчилсан болон мэдээллийн утгуудыг 1050С-д хатаасан дээжинд хийсэн шинжилгээгээр тогтоосон болно.

АСЗ-ыг бохирдохоос сэргийлэхийн тулд тасалж авсан хэсгийг саванд нь буцааж хийхийг хориглоно.

АСЗ-ын төлөөлж чадах хамгийн бага жин хэрэглэгдэх аргаас хамарч алтны хувьд       20 гр, мөнгөнд 5 гр, бусад элементэд 100 мг байна. Хэрэв шинжилгээний аргад 100 мг –аас бага жинтэй хэрэглэхээр заагдсан тохиолдолд шаардлагатай массыг жигнэхийн өмнө төлөөлж чадах хамгийн бага жингээс багагүйг (>100 мг) таслан авч, гартаам нухуурт дахин нунтаглах шаардлагатай.  

 

АСЗ -ын хүчинтэй хугацаа  

Энэхүү АСЗ нь найрлагын хувьд тогтворжилт сайтай материал юм.

Хэрэглэгдэх хугацааг 2020 он хүртэл тогтоосон.

 

Харилцах хаяг

Энэхүү бүтээгдэхүүн нь ГТЛ-ийн АСЗ-ын ангиллын дагуу “CGL 114” дугаарт бүртгэгдсэн болно.

 

Монгол улс

Геологийн Төв Лаборатори

Улаанбаатар хот - 18080

Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо

Үйлдвэрчний Эвлэлийн гудамж

Шуудангийн хайрцаг - 437

Утас :  + (976 11) 632904, 632914

Факс :  + (976 11) 632944, 632564

и- майл:           cengeolab@mongol.net

     cengeolab@magicnet.mn

вэб:                 www.cengeolab.com

 

Хэрэглэгчийн эргэх холбоо

 

АСЗ-ын хэрэглэгч нь Геологийн Төв Лабораторийн бүртгэлд орсноор тухайн АСЗ-тэй холбоотой шинэ мэдээллийг хүлээн авах боломж нээгдэнэ. АСЗ-ын аттестатчилсан утга, ойролцоо утга, мэдээллийн утгын талаарх санал хүсэлтээ бидэнд ирүүлбэл талархах болно.

 

 

Аттестатчиллын шинжилгээнд оролцсон улс, байгууллага, лаборатори

           

  1. Геологийн төв лаборатори, Аргачлал стандарт, хяналт хэмжилзүйн лаборатори, Улаанбаатар, Монгол улс
  2. Геологийн төв лаборатори, Химийн лаборатори, Улаанбаатар, Монгол улс
  3. Монгол Улсын Их Сургууль, Шинэ материалын хими технологийн төв, Улаанбаатар, Монгол улс
  4. Монгол Улсын Их Сургууль, Химийн факультет , Улаанбаатар, Монгол улс
  5. ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Улаанбаатар, Монгол улс
  6. Монгол-Оросын хамтарсан” Эрдэнэт ” үйлдвэрийн Химийн төв лаборатори, Эрдэнэт, Монгол улс
  7. ШУА-ын харъяа Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн, Эрдэс лаборатори, Улаанбаатар, Монгол улс
  8. "Aналабс" ХХК Улаанбаатар, Монгол улс
  9. “Аналабс” ХХК, Австрали ("Analabs" Pty Ltd, Australia)
  10. “Геоанализийн лаборатори” ХХК, Австрали ("Genalysis Laboratory Service" Pty Ltd., Australia)
  11. “Алекс Стуарт” ХХК, Англи ("Alex Stuart" Ltd., England)
  12. “Рентген шинжилгээний лаборатори” ХХК, Канад (X-Ray Assay Laboratories Ltd, Canada)
  13. “Геологийн судалгааны лаборатори” ХХК, Болгар ("Laboratory Geological Investigations" Ltd., Bulgaria)
  14. Солонгосын Атомын энергийн судалгааны хүрээлэн, Тайжон, БНСУ (Korean Atomic Energy research Institute, Taejon, Korea)
  15. “Гео шинжлэх ухааны лаборатори”, Канад (Geoscience Laboratories, Canada)

 

Аттестатчиллын шинжилгээнд хэрэглэсэн арга

 

  • Пробир – жин (Fire assaying-gravimetric)

Au

  • Пробир – ААС (Fire assaying-AAS)

Au

  • Атом шингээлтийн спектрометр (Atomic Absorption Spectrometry) 

Au, Ag

  • Фотометр (Photometry)

Au, Ag

  • Рентген флуоресценцийн спектрометр (X-ray fluorescence spectrometry) 

Ag

  • Индукцийн холбоост плазмын спектрометр (Inductively coupled plasma spectrometry)

Au, Ag

 

  • Нейтрон идэвхижлийн арга (Neutron activation analysis)           

Au, Ag

Тайлбар

 

Энэхүү гэрчилгээ ISO Guide 31-ийн шаардлагын дагуу шинэчлэл хийгдсэн хувь болно.

 

Гэрчилгээний 2000 онд батлагдсан эх хувь нь СЗ зохион бүтээсэн техникийн тайлангийн хамт Геологийн Төв Лабораторид хадгалагдаж байна.