Гарчиг

CGL 113 ТӨМРИЙН ХҮДЭР (ТТH)


 МОНГОЛ УЛС

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

 

 

ГЭРЧИЛГЭЭ

 

АТТЕСТАТЧИЛСАН СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАР “TTH

 Төмрийн хүдэр “CGL 113

 

Элемент нэгдлийн аттестатчилсан утга (CV), үнэмшилт хязгаар (±DА), бие даасан үр дүнгийн тоо (N)

 

Элемент нэгдэл

Хэмжих нэгж

CV

±DА

(P=0.95)

N

  1.  

SiO2

%

3.37

0.11

17

  1.  

TiO2

%

0.101

0.008

10

  1.  

Al2O3

%

1.37

0.13

20

  1.  

Fe2O3 (нийт)

%

62.2

0.2

22

  1.  

FeO

%

21.06

0.22

7

  1.  

CaO

%

0.56

0.05

13

  1.  

MgO

%

2.78

0.08

17

  1.  

MnO

%

0.105

0.006

18

  1.  

K2O

%

0.07

0.01

9

  1.  

SO3

%

7.14

0.3

11

  1.  

Co

%

0.013

0.001

9

  1.  

Cu

%

0.03

0.006

11

  1.  

Ni

%

0.008

0.001

8

 

Элемент нэгдлийн мэдээллийн утга (IV)

 

  Элемент нэгдэл

Хэмжих нэгж

IV

1.

Na2O

%

0.04

2.

P2O5

%

0.016

3.

ШХ

%

1.46

4.

H2O-

%

0.25

5.

Zn

%

0.013

 

Ангиллын шалгуур

 

CV – 6 болон түүнээс дээш үр дүнгээр статистик боловсруулалт хийгдэж аттестатчилагдах үзүүлэлтийн шаардлага хангасан утга

IV -  аттестатчиллах үзүүлэлтийн шаардлага хангаагүй утга

Дээжийн тодорхойлолт

 

Төмрийн хүдрийн АСЗ-т зориулсан анхдагч дээжийг Сэлэнгэ аймгийн Төмөртэйн орд газраас авсан.

 

Бөөн дээж сорьцлолтын болон дээжийн боловсруулалт, савлалтын ажлыг 1994 онд  Геологийн Төв Лаборатори гүйцэтгэсэн. 

 

Анхдагч дээжийн бодисын найрлага, эрдэслэг бүрэлдэхүүнийг дараах байдлаар тодорхойлов:

 

Эрдсийн нэр

Эзлэх хувь, %

Магнетит                        

64.9

Мартит   

1.1

Төмрийн усан исэл        

2.5

Серпентин                       

17.8

Кальцит   

7.3

Пирит      

0.3

Пирротин                                   

0.4

Хлорит    

1.0

Халькопирит                  

0.1

Плагиоклаз                     

3.5

Моноклин, пироксен, амфибол              

0.8

Серицит- мусковит, тремолит, акбимолит, эпидот, ильменит, биотит, лейкоксен, малахит, халькозин

0.3

 

Дээж боловсруулалт

 

Дээжийн боловсруулалт, нэгэн төрлийн шинжилгээг Геологийн Төв Лабораторид 1994-1995 онд гүйцэтгэв.

Нунтаглагдсан бөөн дээжийг холигч төхөөрөмжөөр нэгэн төрлийн болгон хольсон бөгөөд ширхэглэгийн шинжилгээгээр нунтаглагдсан дээжийн 98.52% нь 0.071 мм-ээс бага хэмжээтэй болох нь тогтоогдсон.

 

Баталгаажуулалт

Аттестатчилсан утгыг найдвартай тогтоохын тулд лаборатори хоорондын аттестатчиллын шинжилгээнд 9 лаборатори сонгон оролцуулав.

 

АСЗ-ын зохион бүтээлт, шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалтыг            СТ СЭВ 5892-87 стандартын дагуу гүйцэтгэж  Стандартчилал Хэмжил Зүйн Газар (СХЗГ) –аар 1999 онд хэмжил зүйн экспертиз хийлгэсэн болно.

 

Тус АСЗ нь УСЗ 27-99 гэсэн улсын бүртгэлийн дугаараар 1999 оны 11-р сарын 25-ны өдөр Стандартчилал Хэмжил Зүйн Газар бүртгэгдсэн.

 

Хэрэглэх заавар, хадгалалт

 

Химийн бодис, агаарын чийг нэвтрэхээс хамгаалж битүүмжлэн, тасалгааны температурт хадгална. Бүх төрлийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэж болно.

 

Аттестатчилсан болон мэдээллийн утгуудыг 1050С-д хатаасан дээжинд хийсэн шинжилгээгээр тогтоосон болно.

 

АСЗ-ыг бохирдохоос сэргийлэхийн тулд тасалж авсан хэсгийг саванд нь буцааж хийхийг хориглоно.

 

АСЗ-ын төлөөлж чадах хамгийн бага жин 100 мг байна. Хэрэв шинжилгээний аргад 100 мг –аас бага жинтэй хэрэглэхээр заагдсан тохиолдолд шаардлагатай массыг жигнэхийн өмнө төлөөлж чадах хамгийн бага жингээс багагүйг (>100 мг) таслан авч, гартаам нухуурт дахин нунтаглах шаардлагатай.  

 

АСЗ -ын хүчинтэй хугацаа  

 

Энэхүү АСЗ нь найрлагын хувьд тогтворжилт сайтай материал юм.

Хэрэглэгдэх хугацааг 2019 он хүртэл тогтоосон.

 

Харилцах хаяг

 

Энэхүү бүтээгдэхүүн нь ГТЛ-ийн АСЗ-ын ангиллын дагуу  “CGL 113” дугаарт бүртгэгдсэн болно.

 

Монгол улс

Геологийн Төв Лаборатори

Улаанбаатар хот - 18080

Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо

Үйлдвэрчний Эвлэлийн гудамж

Шуудангийн хайрцаг - 437

Утас :  + (976 11) 632904, 632914

Факс :  + (976 11) 632944, 632564

и- майл:           cengeolab@mongol.net

     cengeolab@magicnet.mn

вэб:                 www.cengeolab.com

 

 

Хэрэглэгчийн эргэх холбоо

 

АСЗ-ын хэрэглэгч нь Геологийн Төв Лабораторийн бүртгэлд орсноор тухайн АСЗ-тэй холбоотой шинэ мэдээллийг хүлээн авах боломж нээгдэнэ. АСЗ-ын аттестатчилсан утга, ойролцоо утга, мэдээллийн утгын талаарх санал хүсэлтээ бидэнд ирүүлбэл талархах болно.

 

Аттестатчиллын шинжилгээнд оролцсон улс, байгууллага, лаборатори

           

  1. Геологийн төв лаборатори, Аргачлал стандарт, хяналт хэмжилзүйн лаборатори, Улаанбаатар, Монгол улс,
  2. Геологийн төв лаборатори, Химийн лаборатори ,Улаанбаатар, Монгол улс,
  3. Геологийн төв лаборатори, Физик аргын лаборатори , Улаанбаатар, Монгол улс,
  4. Стандартчилал Хэмжил Зүйн Газар, Улаанбаатар, Монгол улс,
  5. Монгол-Оросын хамтарсан” Эрдэнэт” үйлдвэрийн Химийн төв лаборатори, Эрдэнэт, Монгол улс,
  6. "Aмдел"  Лаборатори ХХК, Австрали (”Amdel" Laboratories, Ltd, Australia)
  7. Шимадзу корпораци, Шинжилгээний групп, Киото, Япон улс

("Shimadzu" Corporation, Analytical group, Kyoto, Japan)

  1. Японы геологийн алба, Цукуба, Япон (Geological Survey of Japan, Tsukuba, Japan)
  2. ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн, Ханновер, Герман (Bundesanstalt fuer Geowissenschaften und Rohstoffe)

 

 

Аттестатчиллын шинжилгээнд хэрэглэсэн арга

 

  • Жингийн арга (Gravimetric)                           SiO2, SO3, ШХ, H2O- 
  • Эзэлхүүний арга (Volumetric)                        Al2O3, Feнийт, FeO, CaO, MgO, CO2 
  • Спектрофотометр (Spectrophotometry)          SiO2, TiO2, Al2O3, Feнийт, P2O5, MnO
  • Дөлөн спектрометр                                         K2O, Na2O

(Flame emission spectrometry)          

  • Атом шингээлтийн спектрометр                    MgO, MnO, Cu, Zn, Ni, Co 

           (Atomic absorption spectrometry)           

  • Рентген флуоресценцийн спектрометр        SiO2, TiO2, Al2O3, FeO, CaO, MgO,

            (X-ray fluorescence spectrometry)                MnO, K2O, Na2O, P2O5, SO3, Cu, Zn, Ni, Co

  • Индукцийн холбоост плазмын                      SiO2, Al2O3, SFe, CaO, MgO, MnO,

            спектрометр                                                      P2O5

            (Inductively coupled plasma spectrometry)  

 

                                                                    

Тайлбар

 

Энэхүү гэрчилгээ ISO Guide 31-ийн шаардлагын дагуу шинэчлэл хийгдсэн хувь болно.

 

Гэрчилгээний 1999 онд батлагдсан эх хувь нь СЗ зохион бүтээсэн техникийн тайлангийн хамт Геологийн Төв Лабораторид хадгалагдаж байна.