Гарчиг

CGL 110 АЛТНЫ ХҮДЭР (ZB-2)


 МОНГОЛ УЛС

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

 

 

ГЭРЧИЛГЭЭ

 

АТТЕСТАТЧИЛСАН СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАР ЗБ-2”

 АЛТНЫ ХҮДЭР “CGL 110”

 

Элемент нэгдлийн аттестатчилсан утга (CV), үнэмшилт хязгаар (±DА), бие даасан үр дүнгийн тоо (N)

 

Элемент

Хэмжих нэгж

CV

±DА

(P=0.95)

N

  1.  

Au

мг/кг

1.06

0.16

16

 

 

Элемент нэгдлийн мэдээллийн утга (IV)

 

Элемент

Хэмжих нэгж

IV

1

Ag

мг/кг

1.12

 

Ангиллын шалгуур

 

CV – 6 болон түүнээс дээш үр дүнгээр статистик боловсруулалт хийгдэж аттестатчилагдах үзүүлэлтийн шаардлага хангасан утга

IV -  аттестатчиллах үзүүлэлтийн шаардлага хангаагүй утга

 

 

Дээжийн тодорхойлолт

 

Алт – кварцын хүдрийн АСЗ-т зориулсан анхдагч дээжийг Төв аймгийн Заамар- Бумбатын орд газраас авсан.

Бөөн дээж сорьцлолтын болон дээжийн боловсруулалт, савлалтын ажлыг 1996 онд  Геологийн Төв Лаборатори гүйцэтгэсэн. 

 

Анхдагч дээжийн бодисын найрлага, эрдэслэг бүрэлдэхүүнийг дараах байдлаар тодорхойлов:

Эрдсийн нэр

Эзлэх хувь, %

Кварц    

92.4

Хээрийн жонш 

3.6

Төмрийн усан исэл 

0.9

Эрдсийн нэр

Эзлэх хувь, %

Серицит- мускавит

0.7

Бусад

1.3

Алт

Цөөн мөхлөг

 

Дээж боловсруулалт

 

Дээжийн боловсруулалт, нэгэн төрлийн шинжилгээг Геологийн Төв Лабораторид 1996 онд гүйцэтгэв.

Нунтаглагдсан бөөн дээжийг холигч төхөөрөмжөөр нэгэн төрлийн болгон хольсон бөгөөд ширхэглэгийн шинжилгээгээр нунтаглагдсан дээжийн 97.31% нь 0.071 мм-ээс бага хэмжээтэй болох нь тогтоогдсон.

 

Баталгаажуулалт

Аттестатчилсан утгыг найдвартай тогтоохын тулд лаборатори хоорондын аттестатчиллын шинжилгээнд 17 лаборатори сонгон оролцуулав.

 

АСЗ-ын зохион бүтээлт, шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалтыг            СТ СЭВ 5892-87 стандартын дагуу гүйцэтгэж  Стандартчилал Хэмжил Зүйн Газар (СХЗГ) –аар 1997 онд хэмжил зүйн экспертиз хийлгэсэн болно.

 

Тус АСЗ нь УСЗ 21-98 гэсэн улсын бүртгэлийн дугаараар 1997 оны 12-р сарын 26-ны өдөр Стандартчилал Хэмжил Зүйн Газар бүртгэгдсэн.

 

Хэрэглэх заавар, хадгалалт

 

Химийн бодис, агаарын чийг нэвтрэхээс хамгаалж битүүмжлэн, тасалгааны температурт хадгална. Бүх төрлийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэж болно.

 

Аттестатчилсан болон мэдээллийн утгуудыг 1050С-д хатаасан дээжинд хийсэн шинжилгээгээр тогтоосон болно.

 

АСЗ-ыг бохирдохоос сэргийлэхийн тулд тасалж авсан хэсгийг саванд нь буцааж хийхийг хориглоно.

АСЗ-ын төлөөлж чадах хамгийн бага жин хэрэглэгдэх аргаас хамарч алтны хувьд 20гр, мөнгөнд 5 гр, бусад элементэд 100 мг байна. Хэрэв шинжилгээний аргад 100 мг –аас бага жинтэй хэрэглэхээр заагдсан тохиолдолд шаардлагатай массыг жигнэхийн өмнө төлөөлж чадах хамгийн бага жингээс багагүйг (>100 мг) таслан авч, гартаам нухуурт дахин нунтаглах шаардлагатай.  

 

АСЗ -ын хүчинтэй хугацаа  

Энэхүү АСЗ нь найрлагын хувьд тогтворжилт сайтай материал юм.

Хэрэглэгдэх хугацааг 2019 он хүртэл тогтоосон.

 

 

 

 

Харилцах хаяг

Энэхүү бүтээгдэхүүн нь ГТЛ-ийн АСЗ-ын ангиллын дагуу “CGL 110” дугаарт бүртгэгдсэн болно.

 

Монгол улс

Геологийн Төв Лаборатори

Улаанбаатар хот - 18080

Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо

Үйлдвэрчний Эвлэлийн гудамж

Шуудангийн хайрцаг – 437

 

 

Утас :  + (976 11) 632904, 632914

Факс :  + (976 11) 632944, 632564

и- майл:           cengeolab@mongol.net

     cengeolab@magicnet.mn

вэб:                 www.cengeolab.com

 

 

Хэрэглэгчийн эргэх холбоо

 

АСЗ-ын хэрэглэгч нь Геологийн Төв Лабораторийн бүртгэлд орсноор тухайн АСЗ-тэй холбоотой шинэ мэдээллийг хүлээн авах боломж нээгдэнэ. АСЗ-ын аттестатчилсан утга, ойролцоо утга, мэдээллийн утгын талаарх санал хүсэлтээ бидэнд ирүүлбэл талархах болно.

 

 

Аттестатчиллын шинжилгээнд оролцсон улс, байгууллага, лаборатори

 

  1. Геологийн төв лаборатори, Химийн лаборатори, Улаанбаатар, Монгол улс
  2. Геологийн төв лаборатори, Технологи туршилтын лаборатори, Улаанбаатар, Монгол улс
  3. Геологийн төв лаборатори, Аргачлал стандарт, хяналт хэмжилзүйн лаборатори, Улаанбаатар, Монгол улс
  4. Анагаах ухааны хүрээлэн, Мед аналитик лаборатори, Улаанбаатар, Монгол улс
  5. Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, Улаанбаатар, Монгол улс
  6. ШУА-ийн Физик технологийн хүрээлэн , Улаанбаатар, Монгол улс
  7. ШУА-ийн Химийн хүрээлэн, Улаанбаатар, Монгол улс
  8. ШУҮ-ийн “ Эрдэс” компанийн лаборатори, Улаанбаатар, Монгол улс
  9. Монгол-Оросын хамтарсан ”Эрдэнэт” үйлдвэрийн Химийн төв лаборатори, Эрдэнэт, Монгол улс
  10. Геологийн шинжилгээний “Гурван гол” ХК, Улаанбаатар, Монгол улс
  11. Амдел лаборатори ХХК , Австрали (Amdel Laboratories Ltd, Australia)
  12. ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн, Ханновер, Герман (Bundesanstalt fuer Geowissenschaften und Rohstoffe)
  13. Дунн шинжилгээ ХХК, Монгол (Dunn Analytical, Mongolia Ltd)
  14. “Ансто” фирм, Австрали (“Ansto” firm, Australia)
  15. Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбар, Геохимиин хүрээлэн , Аналитик химийн лаборатори, Иркутск, ОХУ (Институт Геохимии СО РАН, Химико-аналитическая лаборатория, г.Иркутск, Россия)
  16. Иркутскийн ховор металлын хүрээлэн,  Иркутск, ОХУ (Иркутский государственный институт редких металлов, Россия (Иргиредмет))
  17. Геохимийн шинжилгээний төв, Канад (Geochemical Analytical Center, Canada)

 

 

 

Аттестатчиллын шинжилгээнд хэрэглэсэн арга

 

  • Спектрофотометр (Spectrophotometry)

Au

  • Дөлөн атом шингээлтийн спекрометр

(flame atomic absorption spectrometry)

Au

  • Дөлөн бус атом шингээлтийн спекрометр (flameless atomic absorption spectrometry)

Au

  • Сцинтиляци эмиссийн спектрометр

(scintillation emission spectrometry)

Au, Ag

  • Пробир (fire- assaying –AAS)

Au, Ag

  • Рентген флуоресценцийн  спектрометр    

           (X-ray fluorescence spectrometry)

Au, Ag

  • Индукцийн холбоост плазмын спектрометр (Inductively coupled plasma spectrometer)

Au, Ag

 

 Тайлбар

 

Энэхүү гэрчилгээ ISO Guide 31-ийн шаардлагын дагуу шинэчлэл хийгдсэн хувь болно.

 

Гэрчилгээний 1997 онд батлагдсан эх хувь нь СЗ зохион бүтээсэн техникийн тайлангийн хамт Геологийн Төв Лабораторид хадгалагдаж байна.