Гарчиг

CGL 102 ФОСФОРИТ (HF)


МОНГОЛ УЛС

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

 

ГЭРЧИЛГЭЭ

 

АТТЕСТАТЧИЛСАН СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАР ХФ

фОСФОРИТ “CGL 102”

 

 

Элемент нэгдлийн аттестатчилсан утга (CV) , үнэмшилт хязгаар (±DА), бие даасан үр дүнгийн тоо (N)

 

   Элемент нэгдэл

Хэмжих нэгж

CV

±DА

(P=0.95)

N

  1.  

SiO2

%

28.04

0.12

14

  1.  

Fe(нийт)

%

0.37

0.03

10

  1.  

MgO

%

8.30

0.10

16

  1.  

CaO

%

33.80

0.16

14

  1.  

Na2O

%

0.12

0.02

8

  1.  

K2O

%

0.077

0.006

10

  1.  

P2O5

%

13.81

0.11

18

 

 

Элемент нэгдлийн мэдээллийн утга (IV)

 

Элемент нэгдэл

Хэмжих нэгж

IV

1

TiO2

%

0.012

2

Al2O3

%

0.31

3

Fe2O3

%

0.21

4

FeO

%

0.16

5

MnO

%

0.039

6

F

%

0.75

7

CO2

%

13.27

8

H2O+

%

1.04

9

S (нийт)

%

0.05

10

ШХ

%

13.71

 

 

Ангиллын шалгуур

 

CV – 6 болон түүнээс дээш үр дүнгээр статистик боловсруулалт хийгдэж аттестатчилах үзүүлэлтийн шаардлага хангасан утга

IV -  аттестатчиллах үзүүлэлтийн шаардлага хангаагүй утга

 

Дээжийн тодорхойлолт

 

Фосфоритын АСЗ-т зориулсан анхдагч дээжийг Хөвсгөл аймгийн Урандөш фосфоритын орд газраас авсан болно.

 

Бөөн дээж сорьцлолтын болон дээжийн боловсруулалт, савлалтын ажлыг 1979 онд  Геологийн Төв Лаборатори гүйцэтгэсэн. 

 

Анхдагч дээжийн бодисын найрлага, эрдэслэг бүрэлдэхүүнийг дараах байдлаар тодорхойлов:

 

      Эрдсийн нэр

Эзлэх хувь, %

Кварц

27.5

Монофосфат (фтор-апатит)

32.9

Доломит

28.8

Кальцит

9.8

Шаварлаг эрдсүүд, төмрийн усан исэл болон бусад 

1.0

 

Дээж боловсруулалт

 

Дээжийн боловсруулалт, нэгэн төрлийн шинжилгээг Геологийн Төв Лабораторид 1979 онд гүйцэтгэв.

 

Нунтаглагдсан бөөн дээжийг холигч төхөөрөмжөөр нэгэн төрлийн болгон хольсон бөгөөд ширхэглэгийн шинжилгээгээр нунтаглагдсан дээжийн 99.4% нь 0.071 мм-ээс бага хэмжээтэй болох нь тогтоогдсон.

 

Баталгаажуулалт

Аттестатчилах утгыг найдвартай тогтоохын тулд лаборатори хоорондын аттестатчиллын шинжилгээнд 12 лаборатори сонгон оролцуулав.

 

АСЗ-ын зохион бүтээлт, шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалтыг            СТ СЭВ 5892-87 стандартын дагуу гүйцэтгэж ЭЗХТЗ-ийн Стандартын байнгын Комиссоор 1982 онд хэмжил зүйн экспертиз хийлгэсэн болно.

 

Тус АСЗ нь ЭЗХТЗ-ийн Стандартын байнгын Комиссоос СТ СЭВ 3530-82 дугаар олгогдон бүртгэгдсэн болно.

 

Хэрэглэх заавар, хадгалалт

 

Химийн бодис, агаарын чийг нэвтрэхээс хамгаалж битүүмжлэн, тасалгааны температурт хадгална. Бүх төрлийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэж болно.

 

Аттестатчилсан болон мэдээллийн утгуудыг 1050С-д хатаасан дээжинд хийсэн шинжилгээгээр тогтоосон болно.

АСЗ-ыг бохирдохоос сэргийлэхийн тулд тасалж авсан хэсгийг саванд нь буцааж хийхийг хориглоно.

 

АСЗ-ын төлөөлж чадах хамгийн бага жин 100 мг байна. Хэрэв шинжилгээний аргад 100 мг–аас бага жинтэй хэрэглэхээр заагдсан тохиолдолд шаардлагатай массыг жигнэхийн өмнө төлөөлж чадах хамгийн бага жингээс багагүйг (>100 мг) таслан авч, гартаам нухуурт дахин нунтаглах шаардлагатай.  

 

АСЗ -ын хүчинтэй хугацаа  

Энэхүү АСЗ нь найрлагын хувьд тогтворжилт сайтай материал юм.

Хэрэглэгдэх хугацааг 2013 он хүртэл тогтоосон.

 

Харилцах хаяг

Энэхүү бүтээгдэхүүн нь ГТЛ-ийн АСЗ-ын ангиллын дагуу “CGL 102” дугаарт бүртгэгдсэн болно.

 

Монгол улс

Геологийн Төв Лаборатори

Улаанбаатар хот - 18080

Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо

Үйлдвэрчний Эвлэлийн гудамж

Шуудангийн хайрцаг - 437

Утас :  + (976 11) 632904, 632914

Факс :  + (976 11) 632944, 632564

И-майл:           cengeolab@mongol.net

     cengeolab@magicnet.mn

Веб:                 www.cengeolab.com

 

 

Хэрэглэгчийн эргэх холбоо

 

АСЗ-ын хэрэглэгч нь Геологийн Төв Лабораторийн бүртгэлд орсноор тухайн АСЗ-тай холбоотой шинэ мэдээллийг хүлээн авах боломж нээгдэнэ. АСЗ-ын аттестатчилсан утга, ойролцоо утга, мэдээллийн утгын талаарх санал хүсэлтээ бидэнд ирүүлбэл талархах болно.

 

Аттестатчиллын шинжилгээнд оролцсон улс, байгууллага, лаборатори

 

  1. Геологийн хорооны лабораторийн шинжилгээний үйлдвэрлэл, Софи, БНБАУ (Геоложко предприятие за лаборатории изследвания, София, НРБ)
  2. Унгарын геологийн эрдэм шинжилгээний институт, Будапешт, БНУАУ (Magyar Allami Földtani Intezet, Budapest, MNK)
  3. Геологийн төв институт, Берлин, БНАГУ (Zentrales Geologisches Institut, Berlin, DDR)
  4. Геологийн судалгааны төв, Гавана, Куба улс (Ministerio de la Industria Basica, Centro de Investigaciones Geologicas, La Habana, Republica de Cuba)
  5. ГУУҮ Яамны Геологийн төв лаборатори, Улаанбаатар, БНМАУ
  6. ГУУҮ Яамны Геологи, уул уурхайн үйлдвэрлэл шинжилгээний институт, Улаанбаатар, БНМАУ
  7. ШУА-ийн химийн хүрээлэн, Улаанбаатар, БНМАУ
  8. Бүх холбоотын эрдсийн түүхий эдийн эрдэм шинжилгээний институт ВИМС, Москва, ЗСБНХУ (All-Union Scientific-Research Institute of Mineral resources VIMS, Moscow, USSR)
  9. Геологийн институт, Варшав, БНПАУ (Instytut Geologiczny, Warszawa, PRL)
  10. Улсын чулуулаг-химийн эрдсийн түүхий эдийн шинжлэх ухаан судалгааны институт, Люберцы, ЗСБНХУ (State Research Institute for Mining-chemical Resources, Lubertsi, USSR)
  11. “Севказгеология” төв лаборатори ПГО, Кустанай, ЗСБНХУ (Central Laboratory PGO “SEVKAZGEOLOGY”, Kustanai, USSR)
  12. Эрдэс түүхий эдийн институт, Кутна Гора, БНСЧУ (Ustav nerostnych surovin, Kutnà Hora, CSSR)

 

Аттестатчиллын шинжилгээнд хэрэглэсэн арга

 

Атом шингээлтийн спектрометр (Atomic absorption spectrometer)

Fe2O3нийт, MgO, CaO, MnO

Дөлөн атом шингээлтийн спектрометр (Flame atomic absorption spectrometer)

Na2O, K2O, Li, Rb, Cs

Спектрофотометр (Spectrophotometer )

SiO2, P2O5, Fe2O3нийт, TiO2, F

Жингийн арга (Gravimetric)

SiO2, H2O+

Эзэлхүүний арга (Volumetric)

CaO, FeO, CO2

 

 

Тайлбар

 

Энэхүү гэрчилгээ ISO Guide 31-ийн шаардлагын дагуу шинэчлэл хийгдсэн хувь болно.

 

Гэрчилгээний 1982 онд батлагдсан эх хувь нь орос хэл дээр Геологийн Төв Лабораторид хадгалагдаж байна.