Гарчиг

CGL 005 МАГНЕЗИТ (GM)


 МОНГОЛ УЛС

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

 

 

ГЭРЧИЛГЭЭ

 

АТТЕСТАТЧИЛСАН СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАР ГМ

 МАГНЕЗИТ “CGL 005”

 

Элемент нэгдлийн аттестатчилсан утга (CV), үнэмшилт хязгаар (±DА), бие даасан үр дүнгийн тоо (N)

 

   Элемент нэгдэл

Хэмжих нэгж

CV

±DА

(P=0.95)

N

  1.  

SiO2

%

0.25

0.04

11

  1.  

Al2O3

%

0.04

0.01

9

  1.  

Fe2O3

%

0.05

0.009

17

  1.  

CaO

%

1.69

0.11

16

  1.  

MgO

%

45.80

0.45

21

  1.  

K2O

%

0.011

0.005

13

  1.  

ШХ

%

51.35

0.31

16

  1.  

CO2

%

48.31

0.28

15

 

Элемент нэгдлийн мэдээллийн утга (IV)

 

  Элемент нэгдэл

Хэмжих нэгж

IV

1.

TiO2

%

0.003

2.

MnO

%

0.011

3.

Na2O

%

0.02

4.

P2O5

%

0.01

5.

H2O-

%

0.20

 

Ангиллын шалгуур

 

CV – 6 болон түүнээс дээш үр дүнгээр статистик боловсруулалт хийгдэж аттестатчилах үзүүлэлтийн шаардлага хангасан утга

IV -  аттестатчилах үзүүлэлтийн шаардлага хангаагүй утга

 

 

Дээжийн тодорхойлолт

 

Магнезит АСЗ-т зориулсан анхдагч дээжийг Говь-Алтай  аймгийн Хантайшир уулын орд газраас авсан болно.

 

Бөөн дээж сорьцлолтын болон дээжийн боловсруулалт, савлалтын ажлыг 1995 онд  Геологийн Төв Лаборатори гүйцэтгэсэн. 

 

Анхдагч дээжийн бодисын найрлага, эрдэслэг бүрэлдэхүүнийг дараах байдлаар тодорхойлов:

 

      Эрдсийн нэр

Эзлэх хувь, %

Магнезит                        

96.7

Кальцит

2.7

Доломит

0.4

Пирит, төмрийн усан исэл, кварц, пелит, сидерит, гетит, миллерит, хлорит, циркон, сфен

 

0.2

 

                                                                                   

Дээж боловсруулалт

 

Дээжийн боловсруулалт, нэгэн төрлийн шинжилгээг Геологийн Төв Лабораторид 2000 онд гүйцэтгэв.

Нунтаглагдсан бөөн дээжийг холигч төхөөрөмжөөр нэгэн төрлийн болгон хольсон бөгөөд ширхэглэгийн шинжилгээгээр нунтаглагдсан дээжийн 97.84% нь 0.071мм-ээс бага хэмжээтэй болох нь тогтоогдсон.

 

Баталгаажуулалт

Аттестатчилсан утгыг найдвартай тогтоохын тулд лаборатори хоорондын аттестатчиллын шинжилгээнд 13 лаборатори сонгон оролцуулав.

 

АСЗ-ын зохион бүтээлт, шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалтыг            СТ СЭВ 5892-87 стандартын дагуу гүйцэтгэж  Стандартчилал Хэмжил Зүйн Газар (СХЗГ) –аар 2003 онд хэмжил зүйн экспертиз хийлгэсэн болно.

 

Тус АСЗ нь УСЗ 37-2003 гэсэн улсын бүртгэлийн дугаараар 2003 оны 11-р сарын 6-ны өдөр Стандартчилал Хэмжил Зүйн Газар бүртгэгдсэн.

 

Хэрэглэх заавар, хадгалалт

 

Химийн бодис, агаарын чийг нэвтрэхээс хамгаалж битүүмжлэн, тасалгааны температурт хадгална. Бүх төрлийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэж болно.

 

Аттестатчилсан болон мэдээллийн утгуудыг 1050С-д хатаасан дээжинд хийсэн шинжилгээгээр тогтоосон болно.

 

АСЗ-ыг бохирдохоос сэргийлэхийн тулд тасалж авсан хэсгийг саванд нь буцааж хийхийг хориглоно.

 

АСЗ-ын төлөөлж чадах хамгийн бага жин 100мг байна. Хэрэв шинжилгээний аргад 100мг–аас бага жинтэй хэрэглэхээр заагдсан тохиолдолд шаардлагатай массыг жигнэхийн өмнө төлөөлж чадах хамгийн бага жингээс багагүйг (>100 мг) таслан авч, гартаам нухуурт дахин нунтаглах шаардлагатай.  

 

АСЗ -ын хүчинтэй хугацаа  

 

Энэхүү АСЗ нь найрлагын хувьд тогтворжилт сайтай материал юм.

Хэрэглэгдэх хугацааг 2013 он хүртэл тогтоосон.

 

Харилцах хаяг

 

Энэхүү бүтээгдэхүүн нь ГТЛ-ийн АСЗ-ын ангиллын дагуу  “CGL 005” дугаарт бүртгэгдсэн болно.

 

Монгол улс

Геологийн Төв Лаборатори

Улаанбаатар хот - 18080

Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо

Үйлдвэрчний Эвлэлийн гудамж

Шуудангийн хайрцаг - 437

Утас :  + (976 11) 632904, 632914

Факс :  + (976 11) 632944, 632564

И-майл:           cengeolab@mongol.net

     cengeolab@magicnet.mn

Веб:                 www.cengeolab.com

 

 

 

Хэрэглэгчийн эргэх холбоо

 

АСЗ-ын хэрэглэгч нь Геологийн Төв Лабораторийн бүртгэлд орсноор тухайн АСЗ-тай холбоотой шинэ мэдээллийг хүлээн авах боломж нээгдэнэ. АСЗ-ын аттестатчилсан утга, ойролцоо утга, мэдээллийн утгын талаарх санал хүсэлтээ бидэнд ирүүлбэл талархах болно.

 

Аттестатчиллын шинжилгээнд оролцсон улс, байгууллага, лаборатори

 

  1. Геологийн төв лаборатори, Аргачлал стандарт, хяналт хэмжилзүйн лаборатори, Улаанбаатар, Монгол
  2. Геологийн төв лаборатори, Хими физик аргын лаборатори,  Улаанбаатар, Монгол
  3. Геологийн төв лаборатори, Эрдэс чулуу судлалын лаборатори,  Улаанбаатар, Монгол
  4. ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн институт, Ханновер, Герман (Bundesanstalt fuer Geowissenschaften und Rohstoffe)
  5. Эрдсийн түүхий эдийн лабораторийн шинжилгээ судалгааны төв, Чита муж, Орос
  6. Геологийн судалгааны лаборатори, Болгар (Laboratory Geological Investigations Ltd., Bulgaria)
  7. Израйлийн геологийн судалгааны төв, Израйль (The Geological Survey of Israel, Israel)
  8. Керамикийн технологийн институт, Xимийн анализын тасаг,  Испани (Institute de Technologia Ceramica, Chemical Analysis Unit, Spain)
  9. Монгол Улсын  Их Сургууль, Шинэ материалын хими технологийн төв, Улаанбаатар, Монгол
  10. Шинжлэх ухааны академи, Физик технологийн хүрээлэн, Улаанбаатар, Монгол
  11. Монгол Улсын  Их Сургууль, Байгалийн шинжлэх ухааны факультетын химийн лаборатори, Улаанбаатар, Монгол
  12. Эрдэс боловсруулалтын технологи шинжилгээний төв, Улаанбаатар, Монгол
  13. Анагаах ухааны хүрээлэн, Мед аналитик лаборатори, Улаанбаатар, Монгол

 

 

 

Аттестатчиллын шинжилгээнд хэрэглэсэн арга

 

Жингийн арга (Gravimetric)

 

Эзэлхүүний арга (Volumetric)

 

Фотометр (Photometer)

 

Дөлөн фотометр (flame photometer)

 

Атом шингээлтийн спектрометр (Atomic absorption spectrometer)

 

Рентген флуоресценцийн спектрометр (X-Ray fluorescence spectrometer) 

 

Индукцын холбоост плазмын спектрометр (Inductively coupled plasma optic emission   spectrometer)

SiO2, MgO, H2O-, SO3

 

Al2O3, Fe2O3, MgO, CaO, CO2

 

SiO2, TiO2, Al2O3, Fe2O3, P2O5 

 

Na2O, K2O

 

Fe2O3, MnO, MgO, CaO

 

 

SiO2, TiO2, Al2O3, Fe2O3, CaO, MnO, MgO, Na2O, K2O, P2O5, SO3, ШХ

 

SiO2, TiO2, Al2O3, Fe2O3, CaO, MnO, MgO, Na2O, K2O, P2O5

Дериватографи

CO2

 

 

Тайлбар

 

Энэхүү гэрчилгээ ISO Guide 31-ийн шаардлагын дагуу шинэчлэл хийгдсэн хувь болно.

 

Гэрчилгээний 2003 онд батлагдсан эх хувь нь СЗ зохион бүтээсэн техникийн тайлангийн хамт Геологийн Төв Лабораторид хадгалагдаж байна.