Гарчиг

6 нэр төрлийн Стандартчилсан Загварыг Чанар Хяналтын Материалаар баталлаа

 

“CGL PT01 Нүүрс”, “CGL PT02 Хүдэр” Ур Чадварын Сорилт /УЧС/-ын хөтөлбөрүүдийн хүрээнд 6 нэр төрлийн УЧС-ын дээжийг Геологийн Төв Лаборатори /ГТЛ/-д үйлдвэрлэсэн. УЧС-ын хөтөлбөрийн дээжийг ISO 17034:2016 стандартыг баримтлан, ГТЛ-ийн БСТ Ж 31:2010 “СЗ, УЧС-ын дээж боловсруулах журам”-ын дагуу

ГТЛ-ийн СЗ боловсруулалтын лабораторид дээжийн боловсруулалтын ажил (бутлах, нунтаглах, шигших, холих, хуваах, савлах)-ыг хийн бэлтгэдэг. 

Энэхүү дээжүүд нь ISO GUIDE 80:2014 “Чанарын Хяналтын Материалыг байгууллага дотооддоо үйлдвэрлэх удирдамж" стандартын шаардлагад бүрэн нийцсэн СЗ-ууд болно. Эдгээр СЗ-ын дээжийг ГТЛ-ийн Шинжлэх Ухаан, Техникийн Зөвлөлийн 2020 оны 04-р сарын 03 ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ГТЛ-ийн Захирлын А/46 тоот тушаалаар Чанарын Хяналтын Материал /ЧХМ/-аар батлав. 

  • CGL 624 кодтой Төмрийн хүдэр
  • CGL 625 кодтой Хүрэн нүүрс
  • CGL 626 кодтой Чулуун нүүрс
  • CGL 627 кодтой Хүрэн нүүрс
  • CGL 628 кодтой Чулуун нүүрс
  • CGL 629 кодтой Хагас коксжих нүүрс

Чанарын хяналтын материалыг өдөр тутмын шинжилгээний ажлын чанар, аргын үнэн зөв тогтвортой байдлыг шалгах, таарц тохирцын нөхцөлийн судалгааны зориулалтаар ашиглана.