Гарчиг

-161208Ур чадварын сорилт

Мэдээлэл

Шинэ мэдээ : ГТЛ нь ISO/IEC 17043 стандартын журмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлж, ур чадварын сорилт зохион байгуулагч лаборатори болохоор бэлтгэж эхэллээ.

Ур чадварын сорилт (УЧС)-ын хөтөлбөрт оролцох нь лаборатори өөрийн гүйцэтгэлийг үнэлэх хамгийн сайн арга зам байдаг. УЧС-ын үр дүн нь шинжилгээний ажлын чанар хангах, үргэлжлэн сайжруулах чухал хэрэгсэл. Дэлхийн бүх итгэмжлэлийн байгууллагууд УЧС-д оролцохыг шаардаж байдаг.

УЧС зохион байгуулагч байгууллага сонирхогч бүлэг лабораториудад ур чадварын сорилтын дээжийг шинжилгээ хийлгэхээр илгээнэ. Тухайн лабораторийн сорилтын үр дүн зорилтот агуулгад хэр ойр байгааг харуулах зорилгоор бүх лабораториудын сорилтын үр дүнг мэдэгдэж байгаа буюу үнэн үр дүн, Z оноотой харьцуулж үнэлнэ. Ур чадварын сорилтын хөтөлбөртэй холбоотойгоор лабораториудаас ирүүлсэн бүх мэдээллийн нууцыг чанд хадгална.

Нууцлал

ISO/IEC 17043 стандартад зааснаар ур чадварын сорилтын хөтөлбөртэй холбоотойгоор лабораториудаас ирүүлсэн бүх мэдээллийг нууц гэж үзэх ба УЧС схемийн үйл ажиллагааг хариуцаж байгаа хүн л мэдээллийг хадгална. Хөтөлбөр бүрд, ГТЛ-оос боловсруулах аливаа баримт бичиг, тайлан, үр дүнгийн нууц байдлыг хангахын тулд оролцогч тус бүрт код өгөгдөнө.

Хөтөлбөр

ГТЛ-ийн УЧС-ын хөтөлбөр нь химийн сорилтыг хамрах бөгөөд геологийн дээж, чулуулаг, хүдэр, баяжмал болон нүүрс зэрэг олон төрлийн материалд төвлөрнө. Хөрсний хүнд ба хортой элементүүдийн шинжилгээ мөн удахгүй хамрагдана.

Одоогоор хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд удахгүй вэб хуудсаар зарлаж, лабораториуд оролцох боломжтой болно. Хамгийн анхны Ур чадварын сорилтын хөтөлбөрт ҮНЭГҮЙ оролцох боломжтой !

УЧС-ын хөтөлбөрийн жишээ :

УЧС-ын Хөтөлбөрийн хуваарь, 2014 оны 1-6 сар

ХӨТӨЛБӨР

ТОДОРХОЙЛОХ ЭЛЕМЕНТ

ДЭЭЖ ИЛГЭЭХ ОГНОО

Чулуулаг 1

SiO2, Al2O3, Fe2O3, TiO2, MnO, CaO, MgO

2014 – 01 - 30

Төмрийн хүдэр 1

Fe2O3, FeO, MnO, SiO2, Ni, Co,

2014 – 04 - 30

Бүртгэл

УЧС-ын хуваарь, бүртгэлийн хуудсыг энд удахгүй хэвлэнэ.

Санал, хүсэлт

Тодорхой төрлийн материал, тодорхойлох хязгаар зэргийн талаар захиалагчид өөрийн санал, хүсэлтийг илэрхийлэхийг урьж байна. Захиалагчдын эдгээр хүсэлтийг дараа дараачийн УЧС-ын хөтөлбөрүүдэд харгалзан үзнэ. Бидэнтэй холбогдоно уу.