Гарчиг

Үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Геологийн төв лаборатори нь Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр байгууллагынхаа өндөр настан, ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Геологийн төв лабораториос төрөн гарсан үе үеийн 200-аад ахмадуудтай бөгөөд Золголтын арга хэмжээнд 140 орчим ахмад оролцож тухайн цаг үедээ Монголын Эрдэс баялагийг яаж шинжилдэг байсан, ямар үйл явдал, түүхэн замналыг туулж өнгөрүүлсэнээ лабораторийн үе залгамжлагч залуу үеийнхэндээ харамгүй хуваалцлаа.

Энэ үеэр Монгол Улсын Геологийн төв лабораторийн захирал Норовын Тэгшбаяр 2015-2016 онд хийсэн ажлаа тайлагнаж, Геологийн төв лаборатори нь Олон улсын Платинум итгэмжлэлээр итгэмжлэгдэж, мөн ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарч байгаагаа сонордууллаа.

Геологийн төв лабораторийн Ахмадын хороон дарга: Ц.Шагжжав

“Энэ удаагийн уулзалт золголтын онцлог бол Геологийн төв лабораторийн ажилчид маань ахмадуудтайгаа хамтарч сургалт зохион байгуулах болсон. Мөн Ахмадын хороонд маань Эрдэмтэн докторууд олноор байдаг бөгөөд энэ жилээс Эрдэмтдийн зөвлөлийг байгуулан ажиллах алхамыг тавьсан сайхан уулзалт боллоо.”

Монгол Улсын Геологийн төв лаборатори нь ахмадуудаа зүгээр нэг хүлээн авалгүй CITY TOUR буюу нийслэл Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтуудыг үзүүлж мэлмий юуг нь баясгасан үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсанд үе үеийн өндөр настан ахмадууд бүгд ам сайтай байлаа.

Дашрамд дурдахад ирэх онд Монгол Улсын Геологийн төв лабораторийн 60 жилийн ой тохиох бөгөөд Ойг зохион байгуулах бэлтгэл ажилдаа орохоор төлөвлөж байгаа аж




2-р сар 18, 2016