Гарчиг

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү Такэнори манай Лабораторит зочиллоо.

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү Такэнори гэргийн хамт манай Лабораторит зочиллоо. Тэрээр МУГТЛ-ын захирал Н.Тэгшбаярын урилгаар зочилсон бөгөөд Лабораторийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Геологийн Төв Лаборатори нь өдгөө 59 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчнийг чадавхижуулах олон үйл ажиллагааг гадны орнуудтай хамтран зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ дундаас Боловсон хүчнийг чадавхижуулах тал дээр Япон улстай нягт хамтран ажиллаж цөөнгүй боловсон хүчнээ тус улсад сургалтанд хамруулахад дэмжиж ажилласанд Захирал Н.Тэгшбаяр талархал илэрхийллээ .


7-р сар 22, 2016