Гарчиг

"ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ 2018" ОУ-ЫН БАГА ХУРАЛ

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооноос 2018 оны 10-р сарын 25-26-ний өдрүүдэд Ашиг малтмал баяжуулалтын шинжлэх ухааны ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх, Монгол орны эрдэс боловсруулалтын туршлагыг хуваалцах, баяжуулалтын техник, технологийг боловсронгуй болгоход шинжлэх ухаан үйлдвэрлэл - сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн боловсруулах салбарын ХАБЭА, хууль эрх зүйн орчинг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх санал санаачлагыг тодорхойлох зорилгоор "Эрдэс боловсруулалт" 2018 ОУ-ын Бага хурал - ыг зохион байгуулах гэж байна.

Уг хурлаар Эрдэс боловсруулалтын салбарт судалгаа, эрдэм шинжилгээ, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллага мэргэжилтнүүдийн дунд илтгэлийн уралдаан явуулах юм байна.

"Эрдэс боловсруулалт" 2018 ОУ-ын бага хурлын талаарх удирдамжийг эндээс харна уу.

"ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ" 2018 ОУ-ын Бага хурлын удирдамж



7-р сар 19, 2018