Гарчиг

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцов

Монгол улсад геологийн алба үүсч хөгжсөний 76 жилийн ой, үндэсний геологич мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойн баяр, эрдэм шинжилгээний бага хурал 10-н сарын 16-нд МУИС-ийн байранд зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Монголын үндэсний геологийн алба байгуулах шаардлага, өнөөгийн Монгол орны геологийн судалгааны түвшин ба цаашдын чиг хандлагын талаар яригдаж, илтгэлүүд тавигдсан бөгөөд Геологийн төв лаборатори (ГТЛ)-ийн захирал Н.Тэгшбаяр оролцож ГТЛ-ийн ерөнхий үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар илтгэл тавьж оролцлоо. Тэрээр илтгэлдээ ГТЛ Америкийн Үндэсний Итгэмжлэлийн Байгууллага (ANAB)-аар итгэмжлэгдэж, олон улсын гурвалсан стандартын шаардлага хангасан лаборатори болсноор дэлхийн “элит”-үүдийн бүлэгт нэгдэж байгааг дурьдлаа. Тус байгууллагын итгэмжилсэн 800 байгууллагаас зөвхөн 5 байгууллага л гурвалсан стандартын шаардлага хангасан бөгөөд үүнийг дэлхийд “Платинум стандарт” гэж нэрлэдэг байна.

10-р сар 16, 2015