Гарчиг

"Эрдсийн түүхий эдийн судалгаа, шинжилгээ" сэдэвт олон улсын хурал

ГТЛ-ийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Эрдсийн түүхий эдийн судалгаа, шинжилгээ” сэдэвт олон улсын хурал 2017 оны 11-р сарын 23-нд амжилттай болж өндөрлөлөө.

Хуралд Геологи, геохими, геохронологи, шинжилгээний арга аргачлал, ашигт малтмалын баяжуулалт, стандартчилсан загвар, ур чавдарын сорилт, байгаль орчин, нүүрс, шинэ материал сэдвийн хүрээнд маш сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн гадаад дотоодын хамтрагч байгууллагуудын эрдэмтэн судлаачид оролцлоо.



















Энэхүү хурал нь:

  • Шинжлэх ухааны өндөр түвшинд олон салбарыг хамарсан
  • ГТЛ-тай хамтарсан гадаад дотоодын судалгааны үр дүнгүүд түлхүү хэлэлцүүлэгдсэн
  • Судалгаа шинжилгээний арга аргачлал, техник технологийн хөгжил дэвшлийг харуулсан үр өгөөжтэй онцлог хурал боллоо гэж дүгнэж байна.

Бидний урилгыг хүлээн авч түүхт 60 жилийн ойд маань хүрэлцэн ирсэн

  • Германы геошинжлэх ухаан,байгалийн нөөцийн хүрээлэн
  • Финландын геологийн алба
  • эрхүүгийн их сургууль
  • Оросын шинжлэх ухааны академын геохимийн хүрээлэн
  • Оросын шинжлэх ухааны академийн газрын царцдас судлалын хүрээлэн
  • Дубнайн цөмийн нэгдсэн институт
  • Монголын шинжлэх ухааны академи
  • Стандарт хэмжилзүйн газар
  • Ашигт малтмал газрын тосны газар
  • Цөмийн энергийн комисс
  • Монгол улсын их сургууль
  • Шинжлэх ухаан техникийн их сургууль
  • Оюу толгой ХХК
  • Монголын баяжуулагчдын холбооны төлөөллүүдэд талархал илэрхийлж, цаашдын судалгаа шинжилгээнд амжилт хүсье.


12-р сар 01, 2017