Гарчиг

ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургуультай хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Геологийн төв лаборатори ТӨҮГ нь ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуультай хамтран геологи, уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний зарим ажлыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Монгол улсад хэрэгжүүлж буй геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтэцийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, шинэ техник технологи нэвтрүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.
Энэ нь Геологийн төв лабораторийн инженер, техникийн ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, цаашлаад Геологийн төв лабораторийн ажилтнууд ШУТИС-д цагаар багшлах, лекц сургалт явуулах, мөн Геологийн төв лаборатори, ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургуулийн оюутнуудад лабораторийн тоног төхөөрөмж дээр туршилт, судалгаа, дадлага хийх боломжийг бүрдүүлж байгаа юм.


11-р сар 13, 2015