Гарчиг

Шлихийн минералогийн хагас тоон шинжилгээ

Шлихийн минералогийн хагас тоон шинжилгээ нь микроскопын (бинокуляр) тусламжтайгаар эрдсийн физик шинж чанарыг тодорхойлж, тоон утгаар агуулгыг тогтооно. Геологийн зураглал, эрэл үнэлгээ, хайгуулын ажлын үед ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайн геохимийн аномалийн зааг, болон байрлалыг тогтооход шлихийн минералогийн шинжилгээ чухал үүрэг гүйцэтгэнэ.

  • Шлих, протолочекийн хагас тоон бүрэн шинжилгээ - шлихийг бүрдүүлэгч бүх эрдсүүдийг тодорхойлно.(тоо ширхэг, граммаар) Алт, мөнгө, киноварь, цагаан алтны эрдсүүдийн бичиглэл хийнэ.
  • Шлихийн хагас тоон хураангуй шинжилгээ - Хүнд эрдсүүдийг тодорхойлно. (тоо ширхэг, граммаар) Алт, мөнгө, киноварь, цагаан алтны эрдсүүдийн бичиглэл хийнэ.
  • Хүнд болон дагалдах эрдсийг тодорхойлох хураангуй шинжилгээ - Захиалагчийн хүсэлтийн дагуу тодорхой тооны эрдсүүдийн хэлбэр, мөхлөгийн хэмжээ, мөлгөржилт, өнгө, гялга, хатуулаг, хуваагдал, хувирал, бусад эрдэстэй ургалт үүсгэсэн байдал зэргийг тодорхойлж бичиглэл хийнэ.
  • Алтны шигшүүрийн шинжилгээ – Алтны мөхлөгийн хэлбэр, мөлгөржилт ширхэглэгийн хэмжээр агуулгыг тогтооно. (тоо ширхэг, мл/гр-аар)
  • Дан эрдэс ялгах - Бүх төрлийн эрдсүүдийг ялгана. (тоо ширхэг, грамм, мл/гр-аар)
  • 4-р бүлгийн эрдэс ялгах. (Алт, мөнгө, киноварь, цагаан алт)
  • Алт үлээх, жигнэх (тоо ширхэг, мл/гр-аар)
  • Алтны хяналтын жигнэлт.