Чанарын хяналт
- ГТЛ нь үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001, ISO/IEC 17025, ISO/IEC 17043, ISO Guide 34 стандартын шаардлагад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоо, чанар хангалтыг мөрдлөг болгон ажиллаж байна.
- ОУГАН-ээс зохион явуулдаг GeoPT Ур чадварын сорилтын хөтөлбөрт жилд 2 удаа, СХЗГ, ОУАЭА, APLAC, China NIL PT гэх зэрэг бусад байгууллагаас зохион байгуулсан ур чадварын сорилтод тогтмол оролцож, ур чадвартаа үнэлэлт дүгнэлт хийн ажилладаг.
