Гарчиг

Чанарын удирдлага

ЧАНАРЫН БОДЛОГО

ГТЛ нь ашигт малтмалын олборлолтонд хөрөнгө оруулах эцсийн шийдвэр гаргах, эрдэс түүхий эдийн нөөц, зэрэглэлийг зөв тогтоох зэрэгт өндөр чанартай шинжилгээний үр дүн шаардлагатай гэдгийг бид үйл ажиллагаандаа удирдлага болгож улс орныхоо хөгжилтөнд хувь нэмэр оруулахын тулд дараах Чанарын бодлого баримтлан ажиллаж байна. Үүнд:

  • ISO/IEC 17025 стандартын шаардлагад нийцсэн, захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан, бусдаас хараат бус шинжилгээний үр дүнг тогтвортой гаргах;
  • ISO Удирдамж 30-35 стандартын шаардлагад нийцсэн стандартчилсан загвар, аттестатчилсан стандартчилсан загвар зохион бүтээх, стандартчилсан загварын үйлдвэрлэл, аттестатчилалтай холбоотой бүх талын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх;
  • Шинжилгээ судалгааны болон стандартчилсан загварын үйлчилгээг хүссэн бүхэнд адил тэгшээр санал болгох;
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн олон улсын ISO 9001, ISO/IEC 17025 болон ISO Удирдамж 30-35 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоогоо байнга сайжруулан хэрэгжүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээний итгэмжлэлээ бататган хадгалах;
  • Өөрийн ажиллагсдыг хөдөлмөрлөх таатай нөхцлөөр хангах;
  • Бүх ажилтан чанарын тогтолцоо болон түүний баримт бичигтэй танилцаж бодлого, журмыг хэрэгжүүлэхэд хяналт тавих.