Гарчиг

ЦАЦРАГ ИДЭВХТ ЭЛЕМЕНТ БОЛОН ИЗОТОПЫН ШИНЖИЛГЭЭ

Геологийн Төв Лабораторийн Цацраг идэвхт материалын лаборатори нь МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ, “BSS-115” цацрагийн аюулгүй ажиллагааны олон улсын үндсэн стандарт, ISO/IEC 17025 стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, байгалийн цацраг идэвхт дээжийн боловсруулалт, шинжилгээний ажлыг багажит шинжилгээний батлагдсан арга аргачлалаар гүйцэтгэж байна.

Шинжилгээний чанарыг гадаад, дотоод хяналтаар баталгаажуулж, аттестатчилсан стандартчилсан загвар болон дотоод хяналтын дээжээр тогтмол хянадаг.

Шинжилгээний ажлын чанар үнэмшлийг олон улсын (GeoPT, IAEA - Worldwide Open Proficiency Test for X Ray Fluorescence Laboratories) болон үндэсний хэмжээний (СХЗГ-аас зохион байгуулдаг) лабораториудын ур чадварын сорилд байнга оролцох замаар шалгаж, өөрийн шинжилгээний ажлын чанар гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч ажилладаг.

Бид тоон болон чанарын шинжилгээ, цацраг идэвхт изотопын шинжилгээ болон агаар, усанд радон тодорхойлох шинжилгээг дараах орчин үеийн багаж тоног төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэж байна. Үүнд:

  • Долгионы дисперсийн рентген флуоресценцийн спектрометр (AXIOS-max)
  • Долгионы дисперсийн рентген флуоресценцийн спектрометр (AXIOS)
  • Энергийн дисперсийн рентген флуоресценцийн спектрометр (S2 RANGER)
  • Зөөврийн рентген флюоресценцийн спектрометр (Niton XL3)
  • Цэвэр германы детектор бүхий гамма спектрометр (HP Ge)
  • Радиометр (RADIOGEM 2000)
  • Радон хэмжигч (тасралтгүй) – (Version4 Rad elec.Inc)
  • Усанд радон тодорхойлогч (E-PERM electret ion chamber)
  • Шилэн дээж бэлтгэх бүрэн автомат төхөөрөмж (PHOENIX VFD)

Багажит шинжилгээний арга аргачлалаар мэрэгжил дээшлүүлэх зорилгоор манай инженерүүд гадаадын ижил төрлийн шинжилгээ гүйцэтгэдэг лаборатори, институтүүдэд тогтмол сургалт семинарт хамрагдан дадлага туршлагаа үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажилладаг.