Гарчиг

Хүндийн хүчээр баяжуулах туршилт

Энэхүү туршилтыг эрдсийн хувийн жингийн зөрүүн дээр үндэслэн хийдэг. Орчин үеийн төхөөрөмжүүд (төвөөс зугтах хүчний төхөөрөмж Knelson концентратор, тунаах машин, сэгсрэх ширээ, мушгиа ангилагч, хүнд орчны сеператор зэрэг)-ийг ашиглан алтны үндсэн болон шороон орд, циркон, гянтболд, хар тугалга, цагаан тугалга болон нүүрс, зарим газрын ховор элементийн хүдрийн дээжинд баяжуулах технологийн туршилтуудыг хийж байна.