Гарчиг

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны яамны төлөөлөгчид ГТЛ-д айлчлав

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны яамны төлөөлөгчид 2015 оны 10 сарын 16-нд ГТЛ-д айлчиллаа.

ГТЛ нь 1997 оноос ХБНГУ-ын Холбооны Геошинжлэх ухаан, Байгалийн Нөөцийн Хүрээлэн (BGR)-тай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд техникийн хамтын ажиллагааны 4 төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Төслүүдийн үр дүнд ГТЛ олон улсын Guide 34 стандартаар итгэмжлэгдсэн мөн АНУ-ын ANAB магадлан итгэмжлэлийн байгууллагаар тус тус итгэмжлэгдсэн. Үүний зэрэгцээ багаж, тоног төхөөрөмжүүд суурилуулж, боловсон хүчний чадавхийг сайжруулах ажлууд хийгдсэн юм.

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны яамныхан ГТЛ-ийн тасаг, нэгжүүдийн үйл ажиллагаа, лабораторийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлтэй танилцлаа. Төлөөлөгчдөд ГТЛ-д хэрэгжсэн 4 төслийн үр дүнг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар ярилцлаа.


10-р сар 20, 2015