Гарчиг

ХАБЭА-н инженер ажилд авна

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Инженерчлэлийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй, ХАБЭА-н ажилтны мэргэжлийн сертификаттай
  • ХАБЭА-н чиглэлээр 2-с доошгүй жил ажилласан /үйлдвэрийн салбарт бол давуу тал болно/
  • Компанийн ХАБЭА-н холбогдох дүрэм журмыг боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай
  • Холбогдох хууль, дүрэм журмын өндөр мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, бусдад нөлөөлөх, ачаалал даах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай
  • Шаардлага тавих чадвартай , хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх шударга, ил, тод, тууштай зан чанартай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзлэлтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Үнэнч, шударга, нягт нямбай, санаачлагатай

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээг сахиулах.
  • Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад ажил үүрэг

Ажлын цаг: Бүтэн цагаар

Албан тушаалын түвшин: Гүйцэтгэх

Өргөдөл өгөхөд анхаарах зүйлс:

  1. Анкетаа гүйцэд, зөв гаргацтай бөглөнө
  2. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан цээж зураг
  3. Боловсролын зэргийн диплом, дүнгийн хуулбар
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Нэмэлт сургалт дамжаанд хамрагдсан бол нотлох баримт, үнэмлэх, сертификат

Шаардлага хангасан ажил горилогч анкет аа hr@cengeolab.com хаягаар явуулна уу

Геологийн Төв Лаборатори ТӨҮГ

Утас: 70182914/8034/; 86674444 /ажлын цагаар 09:00-17:00 /

3-р сар 20, 2020