Гарчиг

Финляндын Геологийн Албатай хамтарсан төсөл хэрэгжүүлж байна

Геологийн Төв Лаборатори нь Финлянд улсын Геологийн алба(GTK)-тай 2012 - 2014 онуудад “Ашигт малтмалын баяжуулалтын үйл ажиллагааны чадавхийг сайжруулах”  Чингис процесс – 2 нэртэй төслийг хамтран хэрэгжүүлж    байна.

Энэхүү төсөл нь Монголд газрын ховор элементийн хүдрийн судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах, “Мушгиа Худаг”-ын ордоос авсан газрын ховор элементийн хүдрийн дээжийг баяжуулах туршилт судалгааны ажил хэрэгжүүлэх зорилготой юм.

Энэхүү төслийн хүрээнд ГТЛ-ийн ажилтнууд 2013 оны 2 сард Финляндын Геологийн албанд сургалтанд хамрагдаад ирлээ. Сургалтаар газрын ховор элементийн хүдрийг баяжуулах арга, автоклавын уусгалтын туршилтын арга аргачлал болон тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах, рентген диффрактометр болон лабораторийн бусад шинэ тоног төхөөрөмж, тэдгээрийн ажиллах зарчимтай танилцлаа.


2-р сар 13, 2013