Гарчиг

УЧС-ын тухай

Ур чадварын сорилт - Лаборатори хоорондын харьцуулалтын арга замаар урьдчилан тогтоосон шалгуурын дагуу оролцогч лабораториудын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагаа.

Геологийн Төв Лаборатори нь 2014 оноос эрдсийн түүхий эдийн шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй лабораториудын дунд Ур Чадварын Сорилт (УЧС)-ыг МNS ISO/IEC 17043:2010 “Тохирлын үнэлгээ – Ур Чадварын Сорилтод тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу зохион байгуулж эхэлсэн.

УЧС-д оролцох ач холбогдол

  • Лабораторийн шинжилгээний ажлын чанарыг үнэлэх
  • Шинжилгээний алдааг илрүүлэх, засаж сайжруулах
  • Лаборатори болон захиалагч байгууллагын хоорондох итгэлцлийг бий болгох
  • Арга аргачлал баталгаажуулах
  • Үндэсний болон олон улсын итгэмжлэлийн шалгуурыг хангах
  • Оролцогч лабораторийн нэр хүндийг өсгөх

CGL PT ур чадварын сорилтын хөтөлбөрийн онцлог

  • УЧС-ын үнэлгээний статистик боловсруулалтыг “Арга баталгаажуулах лаборатори хоорондын сорилт болон ур чадварын сорилтод зориулсан “ProLab Plus” програм хангамж ашигладаг.
  • ISO/IEC 17043 стандартад заасан журмын дагуу оролцогчдын нэр, УЧС-ын үнэлгээний үр дүнгийн бүх мэдээлэлийн нууцыг чандлан хадгалдаг.