Гарчиг

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын Discover Mongolia 2016 чуулга уулзалт 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Жил бүр зохион байгуулагддаг Discover Mongolia-2016 чуулга уулзалт 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан бөгөөд манай МУ-ын Геологийн Төв Лаборатори нь уг чуулганд ивээн тэтгэгчээр оролцлоо.


Сүүлийн хэдэн жил Уул уурхайн салбар уналтанд орж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн Газраас цаашид Уул уурхайн салбарыг тогтвортой байлгах, хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдын эргүүлэн татах чиглэлээр хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар салбарын сайд онцоллоо.








ГТЛ-ийн захирал Н.Тэгшбаяр: Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь нэг асуудал, харин оруулж буй хөрөнгийн үр өгөөжтэй байлгах нь чухал. Үүнд Итгэмжлэгдсэн Лаборатори том хөшүүрэг болох ёстой хэмээн дурьдлаа.

Дашрамд дуулгахад нэн тэргүүнд Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг нээлттэй болгоно гэдгийг салбарын сайд мэдэгдлээ

9-р сар 22, 2016