Гарчиг

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Геологийн Төв Лабораторид ажиллалаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын төлөөлөгчид, албаны бусад хүмүүс 2013 оны 03 сарын 02-ны өдөр Геологийн Төв Лабораторид ирж, үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцлоо.  ГТЛ-ийн хурлын танхимд хийсэн уулзалтанд  Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Л.Батзориг, тасаг  нэгжийн эрхлэгч нар оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа.

     Уулзалтын дараа Уул уурхайн сайд, бусад зочид ГТЛ-ийн Цацраг идэвхит материалын лаборатори, Стандарт загвар боловсруулалтын лаборатори, Технологи туршилтын лаборатори, Сорьц боловсруулалтын лаборатори, Хими физик аргын лаборатори, Спектр, эрдэс чулуу судлалын лабораториудын үйл ажиллагаатай танилцсан юм.

           Уул уурхайн сайд хэлэхдээ “Танай байгууллага зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх тал дээр Яамтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр сайн тоноглогдсон юм байна. Ажлын үр дүн, бүтээмж чухал. Тулгамдсан асуудлаа яаманд тавьж шийдүүлж болно” гэдгийг онцлов. ҮЭДЗахирал Л.Батзориг “”Лабораторийн үйл ажиллагаанд тавигдах гол шаардлага нь олон улсын ISO/IEC 17025 гэсэн стандарт байдаг. Манайх энэ стандартын дагуу үндэсний итгэмжлэлийн байгууллагаар 1995 оноос, олон улсын түвшинд 2005 оноос итгэмжлэгдсэн байгаа. Бидний цаашдын томоохон зорилтуудын нэг бол үндэсний хэмжээнд эрдсийн түүхий эдийн салбарт арбитр лаборатори болох явдал юм” гэлээ.

3-р сар 04, 2013