Гарчиг

Ур чадварын сорилтын хөтөлбөр зохиогдоно.

ГТЛ нь ISO/IEC 17043 стандартын журмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлж, ур чадварын сорилт зохион байгуулагч лаборатори болохоор бэлтгэж эхэллээ.

Ур чадварын сорилт (УЧС)-ын хөтөлбөрт оролцох нь лаборатори өөрийн гүйцэтгэлийг үнэлэх хамгийн сайн арга зам байдаг. УЧС-ын үр дүн нь шинжилгээний ажлын чанар хангах, үргэлжлэн сайжруулах чухал хэрэгсэл. Дэлхийн бүх итгэмжлэлийн байгууллагууд УЧС-д оролцохыг шаардаж байдаг.

УЧС зохион байгуулагч байгууллага сонирхогч бүлэг лабораториудад ур чадварын сорилтын дээжийг шинжилгээ хийлгэхээр илгээнэ. Тухайн лабораторийн сорилтын үр дүн зорилтот агуулгад хэр ойр байгааг харуулах зорилгоор бүх лабораториудын сорилтын үр дүнг мэдэгдэж байгаа буюу үнэн үр дүн, Z оноотой харьцуулж үнэлнэ. Ур чадварын сорилтын хөтөлбөртэй холбоотойгоор лабораториудаас ирүүлсэн бүх мэдээллийн нууцыг чанд хадгална.


4-р сар 11, 2014