Гарчиг

Түүхэн зургуудаар байнгын үзэсгэлэн байгуулав

Геологийн төв лаборатори (ГТЛ) нь ахмадын баярыг тохиолдуулан ГТЛ-ийн өөрийн байранд түүхэн үйл явдлуудыг харуулсан гэрэл зургийг үзэсгэлэн болгон гаргаж, ГТЛ-ийн үе үеийн ахмадууд, ажилчид болон үйлчлүүлэгчдэд дэлгэн үзүүллээ.

Гурван үеийн түүхэн хөгжлийн гэрэл зургийг дэлгэн гаргаснаар байгууллагын түүхийг дэлгэрэнгүй харуулах, одоогийн болон ирээдүйн ажилчид, үйлчлүүлэгчдэд сурталчлан таниулах юм. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд аливаа зүйл хөгжил дэвшилд хүрдэг.

Цаашид энэ үзэсгэлэнг улам өргөжүүлэх, байнга баяжуулан үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

10-р сар 10, 2015