Гарчиг

Түүхийн товчоо

1957 он

БНМАУ-ын СнЗ-ийн (хуучин нэрээр) тогтоолоор хими, спектр-рентген, минералоги, бутлах гэсэн 5 нэгжтэй, 59 ажиллагсадтайгаар байгуулагдсан.

1967 он

Улаанбаатар хотын төвд шинэ байранд орсон ба 78 ажиллагсад, 7 тасаг, нэгжтэй байв.

1974 он

Лабораторийн зориулалтаар баригдсан одоогийн байранд орсон.

1977 он

Улсын төсвөөс хамааралгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байгууллага болов.

1980 он

Анхны найрлагын стандартчилсан загвар зохион бүтээж, хайлуур жоншны ХЖ СТ СЭВ 2298-80 олон улсын стандартчилсан загварыг батлуулав.

1981 он

Рентген дифрактометр, электрон микроскоп, дулааны шинжилгээний дериватограф зэрэг лабораторийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэв.

1981 он

Чанарын удирдлагын иж бүрэн систем (Байгууллагын стандарт-БСТ)-ийг нэвтрүүлэв.

1982 он

Атомын шингээлтийн спектрометр AAS-1-ийг суурилуулсан.

1986 он

Чанарын удирдлагын иж бүрэн систем (БСТ)-ийг шинэчлэв.

1987 он

ГТЛ байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурал болов. 350 гаруй ажиллагсадтай, 800 мянга гаруй дээж шинжилсэн.

1992 он

Рентген флюоресценцийн спектрометр (XRF), индукцийн холбоотой плазмын спектрометр (ICP), атом шингээлтийн спектрометр (AAS), рентген дифрактометр (XRD), дулааны дифференциал анализатор (DTA), электрон микроскоп зэрэг орчин үеийн шинжилгээний тоног төхөөрөмж суурилуулав.

1997 он

Байгуулагдсаныхаа 40 жилийн ойг тэмдэглэж “Геологи, эрдсийн түүхий эдийн шинжилгээ, судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

1998 он

(XRD), дифференциал анализатор (DTA), электрон микроскоп зэрэг орчин үеийн шинжилгээний тоног төхөөрөмж суурилуулав.

2000 он

Олон улсын чанарын стандартад зохицуулан ISO 9001, ISO/IEC 17025-ын дагуу чанарын тогтолцоонд өөрчлөлт хийж эхлэв.

2005 он

Монгол улсын хэмжээнд олон улсын итгэмжлэлийн үнэлгээ хийлгэж гэрчилгээ авсан анхны лаборатори боллоо.

2006 он

Нидерландын PANalytical фирмийн Axios маркийн долгионы дисперсийн рентген флуоресценцийн спектрометр суурилуулав.

2007 он

Улсын төсвийн хөрөнгөөр сорьц боловсруулалтын иж бүрэн тоног төхөөрөмж , нүүрсний калориметр болон дээж задлах микродолгионы зуух худалдан авч, технологийн шинэчлэлт хийлээ.

ОУАЭА-ийн төслийн хүрээнд Thermo фирмийн олон сувагт ICP-OES спектрометр суурилуулав. Монгол-Германы техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд дээжийг нунтаглах, шигших, нэгэн төрлийн болгон холих, савлах төхөөрөмжүүдээс бүрдсэн стандартчилсан загварын дээжийг боловсруулан үйлдвэрлэх иж бүрэн лабораторийг байгууллаа.

2008 он

Лаборатори байгуулагдсаны 50 жилийн ойгоо тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

2010 он

Монгол-Финляндын Засгийн газар хоорондын “Ашигт малтмалын баяжигдах шинж чанарын судалгаа хийх үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд ашигт малтмалын баяжигдах шинж чанарыг тогтоох зарим төрлийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж, боловсон хүчний мэдлэг мэргэжил дээшлэх, ашигт малтмалын баяжигдах шинж чанарын туршилт хийх үндэсний хэмжээний хамгийн том төвийн суурь тавигдлаа.

Байгалийн цацраг идэвхит материалын сорьц боловсруулалт, шинжилгээний лабораторийг байгууллаа.

2011 он

Нүүрсний шинжилгээний техник технологийг шинэчлэв

2012 он

ICP-Mасс спектрометр суурилуулж ашиглалтанд оруулан, 16 газрын ховор элемент болон бусад дагалдах элементийг нанограммын түвшинд тодорхойлдог боллоо.
АНУ-ын ACLASS Итгэмжлэлийн байгууллагаар ISO Guide 34 стандартын дагуу үнэлгээ хийлгэн Стандартчилсан загвар үйлдвэрлэгчээр итгэмжлэгдэв.
Лаборатори байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний II бага хурал зохион байгууллаа.

2013 он

Өндөр даралт, температурын орчинд уусган задлах автоклав болон цацраг идэвхт стандартчилсан загварын бөөн дээжийг нэгэн төрлийн болгон холигч суурилуулж ашиглалтанд оруулав.

2014 он

Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай Атом шингээлтийн спектрометр болон Соронзон сепараторын шинэчилсэн загваруудыг тус тус суурилуулав.
АНУ-ын ANAB Итгэмжлэлийн байгууллагаар ISO Guide 34 стандартын дагуу үнэлгээ хийлгэж Стандартчилсан загвар үйлдвэрлэгчээр итгэмжлэлээ сунгууллаа.

2015 он

АНУ-ын ANAB (ACLASS-хуучин нэрээр) Итгэмжлэлийн байгууллага болон СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтсээр ISO/IEC 17043 стандартын дагуу үнэлгээ хийлгэж Ур чадварын сорилт зохион байгуулагчаар олон улсын болон үндэсний хэмжээнд итгэмжлэгдэв.
Радиохимийн лаборатори байгуулж, альфа-спектрометр суурилуулав.