Гарчиг

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд байрлах “ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” ТӨҮГ – ын 1 дүгээр давхарт байрлах 78 м/кв талбайг ажилчдад үдийн хоолоор үйлчлэх цайны газрын зориулалтаар түрээслүүлнэ.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2020 оны 4 дүгээр сарын 29 – ны өдрийн 10 цагт

Материал хүлээн авах хаяг

“Геологийн төв лаборатори” өөрийн байр, 210 тоот

Материал нээх хугацаа, Хаяг байршил

2020 оны 4 дүгээр сарын 29 – ны өдрийн 10 цаг 30 минут

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1м/кв нь 15000 төгрөг байна.

Түрээслэгчийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх мэдээлэл

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолыг удирдлага болгоно.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Аудитаар баталгаажсан сүүлийн 2 жилийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн хуудас
  • Талбай түрээслэх үнийн санал / Албан бичгээр, 1м/кв /
  • Түрээслэгч шалгаруулахад хамгийн гол шалгуур үзүүлэлт  нь хоолны амт чанар, эрүүл ахуйн шаардлага байна. Мөн нэг дор 100 – 130 хүнд үйлчлэх ажлын туршлага, чадавхтай байх.
  • Өдрийн нэг хүний 4500-5000 төгрөгийн үнэтэй иж бүрдэл хоол байна.
  • Тухайн сарын төлбөрийг дараа сарын 5 – ны дотор шилжүүлэх тул энэ хугацаанд өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байх
  • Технологийн карт, хоолны цэс батлан ирүүлэх 

Түрээслүүлэх эд хөрөнгийг “Геологийн төв лаборатори” ТӨҮГ – ын байранд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг доорх хаяг, утсаар авна уу.

Хаяг: СХД, 18 – р хороо, ҮЭ –ийн гудамж, ГТЛ –ийн өөрийн байр, 210 тоот

Утас: 70182914, 95134450

  

4-р сар 14, 2020