Гарчиг

“СТАТИСТИКИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Лабораторийн шинжилгээ судалгааны мэргэжилтнүүдэд зориулсан “Статистикийн анхан шатны мэдлэг олгох” сургалт 2018 оны 5 сарын 11-нд Геологийн Төв Лаборатори дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалт нь дараах сэдвийн хүрээнд оролцогчдод мэдлэг олгосон болно.

1. Монгол Улсын Их Сургуулийн багш, PhD, О.Болормаа
Сэдэв: Статистикийн үндсэн ойлголт, хэрэглээ
2. ГТЛ-ийн инженер Д.Ганцэцэг
Сэдэв: Химийн тоон шинжилгээний хэмжилзүйн үндэс
3. ГТЛ-ийн аргачлалын инженер Т.Энхбат
Сэдэв: Эрдсийн түүхий эдийн химийн шинжилгээний аргын баталгаажуулалт
4. Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн багш Б.Лхагвасүрэн
Сэдэв: Хэмжлийн эргэлзээний ерөнхий ойлголт

Сургалтанд нийт 10 лабораторийн 22 мэргэжилтэнүүд оролцсоноос тавь гаруй хувь нь орон нутгаас зорин ирж оролцлоо.

Оролцогчдоос сургалтын талаар санал асуулга авсан бөгөөд энэхүү сургалтыг цаг үеэ олсон, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн, үр өгөөжтэй гэж дүгнэсэн байна.


Геологийн төв лаборатори

Стандартчилсан Загвар, Ур Чадварын Сорилтын Тасаг

5-р сар 15, 2018