Гарчиг

Хүдрийн биш ашигт малтмалын физик механикийн шинжилгээ

Элс, хайрга, дайрга, хана ба өнгөлгөөний чулуулаг (бүх төрлийн хүдрийг оролцуулан), шавар,  нүүрсний физик механикийн шинж чанарын судалгаа шинжилгээг Үндэсний стандарт арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд: 

1. Элсний шинжилгээ

 Цутгамал ба угсармал бетон, төмөр бетон бүтээц эдлэхүүний дүүргэгч, барилгын болон бусад ажилд хэрэглэгдэх  элсэнд туршилт шинжилгээ хийж физик механикийн шинж чанарыг  тодорхойлно.

2. Хайрга, дайрганы шинжилгээ

Хүнд бетонд  дүүргэгчээр болон зам, барилгын бусад төрлийн ажилд хэрэглэх  уулын цул чулуулаг, (уул уурхайн үйлдвэрлэлийн хаягдал, хөрс хуулалтын чулуулгийг оролцуулан) дулааны цахилгаан станц, өнгөт, хар төмөрлөгийн үйлдвэрийн шаарга зэрэг үйлдвэрлэлийн хаягдлаас бэлтгэсэн хайрга, дайрганд физик механикийн шинж чанарыг тодорхойлно.

3. Хана ба өнгөлгөөний материалын шинжилгээ

Ердийн ба царууц тоосго буюу трепел, диатомитаар үйлдвэрлэсэн нүхтэй буюу цул тоосго, керамик, царууц ба царууц бетон, трепел, диатомит болон бусад сүвэрхэг дүүргэгчээр хийсэн хөнгөн бетон гулдмай, уулын чулуугаар бэлтгэсэн геометрийн зөв ба зөв бус хэлбэрийн сорьцонд физик механикийн бүрэн ба хураангуй шинж чанарыг тодорхойлно.

4. Шаврын шинжилгээ

Шаварлаг түүхий эдийн хураангуй болон тоосгоны шаврын лаборатори технологийн туршилт хийх, керамзитийн ба төрөл бүрийн керамик эдлэлийн үйлдвэрлэлд хэрэглэх шаварлаг түүхий эдэд физик механикийн шинж чанарыг тодорхойлно.

5. Нүүрсний шинжилгээ

Хүрэн ба чулуун нүүрс антрацит шатдаг занар зэрэг бүх төрлийн шатах ашигт малтмалын нягт болон эзлэхүүний (харагдах) нягтыг тодорхойлно.


ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА, ТОДОРХОЙЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ЭРДСИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ТӨРӨЛ

ХЭРЭГЛЭХ СТАНДАРТУУД

ТОДОРХОЙЛОХ ҮЗҮҮЛЭЛТ

1

Хана ба өнгөлгөөний чулуу

MNS 2915:80

MNS 983:80

MNS 982:1980

- Нягт (хувийн жин)

- Эзлэхүүн жин (ус шингээх болон парафиндах аргаар)

- Ус шингээлт

- Сийрэгжилт

- Шахалтанд үзүүлэх бат бэх чанар (хуурай ба ус шингээгдсэн нөхцөлд)

- Чийглэг

- Хүйтэн тэсвэрлэлт

- Зөөлрөлтийн итгэлцүүр

2

Шаварлаг түүхий эд

MNS 5175:2002

- Том ширхэгтэй хольц

- Нарийн ширхэгийн бүрэлдэхүүн

- Уян налархай чанар

- Хэвлэлтийн зохицтой чийг

- Агшилт (хатаалт, шатаалтын ба ерөнхий агшилт)

- Шатаасан загварын ус шингээлт, эзлэхүүний нягт

- Шатаасан загварын бат бэх чанар (шахалтанд болон гулзайлтанд үзүүлэх бат бэх чанар)

3

Барилгын ажилд хэрэглэх элс

MNS 2916:2002

- Ширхэгийн бүрэлдэхүүн, ширхэгийн модуль

- Тоос, шаварлаг хольц

- Органик хольц

- Нягт

- Асгаасан нягт

- Ширхэг хоорондын зай

- Чийглэг