Гарчиг

Химийн шинжилгээ

Геологийн Төв Лаборатори нь эрдсийн тvvхий эд, шатах ашигт малтмалын шинжилгээ, хүрээлэн буй орчны шинжилгээг сонгомол болон багажит шинжилгээний 160 орчим батлагдсан арга аргачлалаар гүйцэтгэж байна. Үелэх системийн нийт 70 гаруй элемент нэгдлийг өндөр нарийвчлалтайгаар, түргэн хугацаанд тодорхойлно.

Химийн шинжилгээний чанарыг гадаад, дотоод хяналтаар баталгаажуулж, аттестатчилсан стандартчилсан загвар, дотоод хяналтын дээж болон стандарт уусмалаар тогтмол хянадаг.

Тоон шинжилгээний 10-30 %, хагас тоон шинжилгээний 3-10 %-д давтан шинжилгээ хийж, үр дүнгийн давтцад дотоод хяналт хийдэг.

Шинжилгээний ажлын чанар үнэмшлийг олон улсын (GeoPT, APLAC гэх зэрэг) болон үндэсний хэмжээний (СХЗГ-аас зохион байгуулдаг) лабораториудын ур чадварын сорилд байнга оролцох замаар шалгаж, өөрийн шинжилгээний ажлын чанар гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч ажилладаг.

Химийн шинжилгээнд орчин үеийн, өндөр нарийвчлалтай, мэдрэх чадвар сайтай тоног төхөөрөмжүүд ашиглаж байна. Үүнд:

  • Индукцын холбоост плазмын Масс спектрометр (ICP-MS)
  • Индукцын холбоост плазмын оптик эмиссийн спектрометр (ICP-OES)
  • Атом шингээлтийн спектрометр (AAS)
  • Богино долгионы дээж задлагч зуух
  • Элементийн шинжилгээний багаж
  • Нүүрсний үнсний хайлах температур тодорхойлох багаж
  • Калориметр
  • Мөнгөн усны анализатор
  • Спектрофотометрүүд
  • Цианидын нэрлэгийн багаж