Гарчиг

Сорьц боловсруулалт

Дээж сорьцонд тавигдах шаардлага:

1. Шинжилгээнд ирvvлэх сорьцын бутлагдсаны дараах жин шинжилгээний төрөл бvрийн хувьд харилцан адилгvй байна. Тухайлбал:

2.Минералогийн шинжилгээнд 5-15 кг дээж ирүүлэх ба шлихийн сорьц нь хүнд эрдсээр баяжигдсан, саарал өнгөтэй 15-30 грамм жинтэй байна. Үндсэн чулуулгийн шинж чанарыг тодорхойлуулах бол геологийн бүдүүвч зургийг хавсаргана.

3.Петрографийн судалгаанд ирүүлэх дээжинд шлиф бэлтгэх талбайг зурж тэмдэглэсэн байна. Шлиф, аншлиф хийлгэх давсны төрлийн дээжийг парафиндсэн байна. Дээжний захиалганд дээж авсан газрыг тэмдэглэсэн геологи бүдүүвч зураг, зүсэлтийг хавсаргана.

4.Хүдрийн биш ашигт малтмалын физик-механикийн хурангуй шинжилгээнд 5 кг-аас багагүй, бүрэн шинжилгээнд 50 кг-аас багагүй жинтэй сорьц ирүүлнэ. Хана ба өнгөлгөөний чулуулгийн бат бэхийн шинжилгээнд 5х5х5 см-ийн 5 ширхэг шоо юмуу 5 цилиндр бэлтгэж хүрэхүйц хэмжээний сорьц ирүүлнэ.

5.Сорьц ирүүлэх байгууллага нь бутлах цехгүй бол сорьц боловсруулах схем, тархалтын коэффициентын хамт заавал бичиж ирүүлэх шаардлагатай.

6.Шинжилгээнд ирүүлж байгаа сорьцыг цэвэр даавуун уут, боодлын цаас буюу коалькаар хийсэн пакетанд хийж, этикетикийн хамт ирүүлнэ.

7.Сорьцын дагалдах хуудас нь захиалгын маягтын дагуу бүх асуултаар бүрэн бичигдсэн, тодорхойлох элемент нэгдлийн нэр томъёо, эрдэс чулуулгийн нэр, шинжилгээ хийлгэх аргын нэр зэргийг тод гаргагдахуйцаар бичиж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байх ёстой.

8.Захиалагч байгууллага лабораторид ирүүлж буй сорьцноос дубликат авах шаардлагатай бол захиалгын хуудсанд тэмдэглэх шаардлагатай.

9.Шинжилгээнд ирүүлсэн аналитик дээжийг 3 сар, дубликат дээжийг 1 сар хадгалаад захиалагч байгууллага буцаан аваагүй тохиолдолд устгалд оруулна.

СОРЬЦ БОЛОВСРУУЛАЛТЫН ҮНДСЭН ТӨХӨӨРӨМЖҮҮД

  • хацар бутлагч
  • бул бутлагч
  • аяган чичиргээт нунтаглагч
  • дээж хуваагч
  • хийн компрессор
  • техник жин (0.2-600 кг)

СОРЬЦ БОЛОВСРУУЛАЛТЫН СХЕМ

ЧЕЧЧЁТЫН ТОМЪЁО: Q = k*d2

Жишээ Тэмдэглэгээ Тайлбар