Гарчиг

СЗ үйлдвэрлэгч, УЧС зохион байгуулагчийн олон улсын итгэмжлэлийн үнэлгээ хийлгэж байна.

Геологийн төв лаборатори нь олон улсын хэмжээнд Платинум түвшинд буюу гурвалсан стандартаар итгэмжлэгдсэн байгууллага билээ.Энэ гурвалсан итгэмжлэлийг тасралтгүй ханган ажиллаж байгааг олон улсын итгэмжлэлийн байгууллагаас хяналтын үнэлгээ хийж итгэмжлэлийг баталгаажуулдаг юм. Үүний дагуу одоо 2016 оны 9-р сарын 7, 8, 9-ний өдрүүдэд АНУ-ын олон улсын итгэмжлэлийн ANAB (ANSI-ASQ National Accreditation Board) байгууллагаас лаборатори, шүүхийн холбогдолтой хөтөлбөрүүдийн дэлхийн техникийн зөвлөх, доктор (Ph.D.) Bill Hirt тус лабораторид ирж “ISO/IEC 17043-Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага” стандартын хяналтын үнэлгээ болон ISO Guide 34 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу итгэмжлэлийн дахин үнэлгээ хийж байна. ANAB бол Олон Улсын болон Ази, Номхон Далайн Лаборатори Итгэмжлэлийн Байгууллага (ILAC, APLAC)-уудын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрүүдийн гишүүн байгууллага юм.

9-р сар 09, 2016