Гарчиг

СЗ ҮЙЛДВЭРЛЭГЧ, УЧС ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ДАХИН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.

Геологийн төв лаборатори нь 08 сарын 13-нд АНУ-ын Үндэсний Итгэмжлэлийн байгууллага “ANAB”-аар ISO/IEC 17043 “Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага” болон ISO 17034 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу олон улсын хэмжээнд дахин итгэмжлэгдлээ.

Итгэмжлэлийн хүрээнд нүүрс, хүдэр, чулуулаг, баяжмал, ашигт малтмалын технологийн боловсруулалтын бүтээгдэхүүн, хөрс, үнсний дээжээр ур чадварын сорилт (УЧС) зохион байгуулах болон стандартчилсан загвар (СЗ)-ын үйлдвэрлэх эрхийг зааж өгсөн ба итгэмжлэлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2020 оны 9 сар хүртэл юм.

УЧС зохион байгуулагч, СЗ үйлдвэрлэгчээр итгэмжлэгдсэнээр олон улсын стандарт, сайн туршлагыг дагаж мөрдөх боломжийг ГТЛ-д бүрдүүлж өгч байгаа ба ингэснээр, олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн лабораторийн цогц чанартай үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ санал болгон ажиллах юм.

8-р сар 17, 2018