Гарчиг

Петрографи, минераграфийн шинжилгээ

ПЕТРОГРАФИЙН ШИНЖИЛГЭЭ

Петрографийн шинжилгээ нь чулуулгийн суурин судалгааны үеийн нэг үндсэн арга юм. Энэ шинжилгээний эцсийн үр дүн нь чулуун дээжний петрографийн бичиглэл байдаг бөгөөд энэ нь судалгааны талбайд тархсан чулуулгийн төрөл зүйлийг ангилж тэдгээрийн байршил, хил заагийг тогтоох, геологийн зураг зохиох үндсэн материал болдог. Тэрчлэн тухайн нутаг дэвсгэрийн геологийн тогтоц болон чулуулгийн гарал үүсэл, хувирал өөрчлөлтийг тайлбарлах, энэ талаар дүгнэлт хийх боломж олгодог. Микроскопын шинжилгээний (петрографийн) аргуудыг оновчтой хэрэглэснээр аливаа чулуулгийн нэр,  эрдэслэг бүрэлдэхүүн, найрлага, гарал үүсэл, хувирал өөрчлөлтийн талаар олон талын, дэлгэрэнгүй, үнэмшилтэй мэдээллийг авах боломжтой.

Петрографийн шинжилгээг захиалагч талын эрэлт хэрэгцээг харгалзан дэлгэрэнгүй (бүрэн) буюу хураангуй хэлбэрээр гүйцэтгэдэг.


ПЕТРОГРАФИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ШИНЖИЛГЭЭ

  • Чулуулгийн нэр
  • Эрдсийн агуулга  (гол, хоёрдугаар зэргийн, хоёрдогч, акцессор)
  • Эрдэс тус бүрийн бичлэг
  • Хоёрдогч хувирлын бүтээгдэхүүн
  • Бүтэц, текстурын онцлог
  • Дүгнэлт: Эрдсийн үүслийн дэс дараалал, чулуулгийн үүсэл, хувирал өөрчлөлттэй холбогдсон дүгнэлтүүд хийгдэнэ.


ПЕТРОГРАФИЙН ХУРААНГУЙ ШИНЖИЛГЭЭ

  • Чулуулгийн нэр
  • Эрдсийн агуулга ( гол, хоёрдугаар зэргийн, хоёрдогч, акцессор)
  • Онцлог эрдсүүдийн товч бичлэг
  • Бүтэц, текстурын онцлогийг товч бичих
  • Дүгнэлт: Эрдсийн үүслийн дэс дараалал, чулуулгийн үүсэл, хувирал өөрчлөлттэй холбогдсон товчхон дүгнэлтийг  хийнэ.

Петрографийн шинжилгээнд шаардлагатай (захиалагчийн хүсэлтээр) тохиолдолд эрдэс чулуулгийг тодорхойлоход нэмэлт байдлаар дараах аргуудыг ч өргөн хэрэглэдэг. Үүнд:

  • Эрдэс тоолох арга
  • Рентгендифрактометрийн арга (XRD)


МИНЕРАГРАФИЙН БИЧИГЛЭЛ

Минераграфийн аргаар хүдрийн эрдсүүдийг ойсон гэрлийн микроскопийн  тусламжтайгаар тодорхойлдог ба  энэ арга нь орд газрын хүдрийн бодисын найрлагын судалгаа, хүдрийн баяжмалын бүтээгдэхүүнийг судлан тогтооход чухал ач холбогдолтой. Түүнчлэн хүдрийн микроскопын судалгаа нь хүдрийн технологийн баяжуулах аргыг сонгох ба  баяжуулах процессын явцыг (завсрын бүтээгдэхүүнээр) шалгахад чухал үүрэгтэй.

Хүдрийн минераграфийн судалгаа нь геологи, петрографийн судалгаатай хавсран ордын гарал тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх ба улмаар энэ нь ордын үнэлгээ, тооцоог зөв бодох, хайгуулын ба ашиглалтын аргуудыг зөв сонгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Минераграфийн шинжилгээг захиалагч талын эрэлт хэрэгцээг харгалзан дэлгэрэнгүй (бүрэн) буюу хураангуй хэлбэрээр гүйцэтгэдэг.

Минераграфийн дэлгэрэнгүй шинжилгээ:

  • Хүдрийн эрдсийн эрдэслэг бүрэлдэхүүн
  • Эрдэс тус бүрийн бичиглэл
  • Бүтэц, текстурын онцлогийг тодорхойлж бичих
  • Эрдсүүдийн ялгарлын дэс дарааллыг тогтоох
  • Дүгнэлт: Эрдсийн үүслийн дэс дараалал, хувирал өөрчлөлттэй холбогдсон дүгнэлтүүд хийгдэнэ.
  • Эрдэс тус бүрийн хэлбэр, хэмжээ
  • Оптик шинж чанарууд
  • Шаардлагатай тохиолдолд хүдрийн эрдсүүдийн бичил хатуулаг, гэрэл ойлгох чадварыг тодорхойлж, бичил химийн урвал хийх
  • Хоёрдогч хувирал
  • Бусад эрдсүүдтэй үүсгэсэн ассоциаци


МИНЕРАГРАФИЙН ХУРААНГУЙ ШИНЖИЛГЭЭ

  • Хүдрийн эрдсийн эрдэслэг бүрэлдэхүүн
  • Эрдсүүдийн товч бичлэг.
  • Бүтэц, текстурын онцлогийг товч бичих
  • Дүгнэлт: Эрдсийн үүслийн дэс дараалал,  хувирал өөрчлөлттэй холбогдсон товчхон дүгнэлтийг  хийнэ.