Гарчиг

ОУАЭА-ЫН ЦӨМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГААНЫ БАЙЦААГЧИД ГТЛ-Д АЙЛЧИЛЛАА.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай Монгол Улсын засгийн газар, Олон улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ОУАЭА-ын баталгааны байцаагч Ёонг Сунг Лее, Мануел Алежандро Каррера нар болон Цөмийн энергийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын албаны төлөөлөгчид 2018 оны 09 сарын 05-ны өдөр Геологийн төв лаборатори (ГТЛ)-д ирж ажиллаа.

Уг ажлаар ГТЛ-ийн үндсэн үйл ажиллагаа болон MON 1007 “Цацраг идэвхт эрдсийн түүхий эдийн хайгуул олборлолтын үеийн лабораторийн шинжилгээг сайжруулах нь” төслийн үйл ажиллагааны хэрэгжилт болон ГТЛ-ийн Цацраг идэвхт материалын лабораторид хадгалж буй уран-232, уран-233 (U232 болон U233) изотопуудын хадгалалтын горим, ашиглалтын ажилд хяналт хийж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөмж өглөө.


9-р сар 27, 2018