Гарчиг

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын зар хүргэх тухай

Геологийн төв лаборатори ТӨҮГ –ын түүхт 60-н жилийн ойг тохиолдуулан 2017 оны 11дүгээр сарын 23 –наас 24 –ны өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд “Эрдсийн түүхий эдийн судалгаа, шинжилгээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул танай байгууллагын эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, инженер техникийн ажилчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын овог нэр, албан байгууллагын мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 30 –ны дотор info@cengeolab.com dolzodmaa@cengeolab.com электрон шуудангийн хаягаар хүлээн авч бүртгэнэ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцох судлаачдын бүтээлийг 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 10 -ны хооронд info@cengeolab.com dolzodmaa@cengeolab.com электрон шуудангийн хаягаар хүлээн авна

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг 1-р хавсралтаас харна уу.

Хавсралт1

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох судлаачид материалаа 2017 оны 10 дугаар сарын 10 -ны дотор хурал зохион байгуулах комисст dolzodmaa@cengeolab.com электрон шуудангийн хаягаар дараах форматын дагуу илгээсэн байна.

Эрдэм шинжилгээний бүтээлийн хамрах хүрээ:

  • Геологи, Ашигт малтмал, Геохими, Геохронологийн судалгаа
  • Эрдсийн түүхий эдийн шинжилгээний аргачлал, технологи
  • Ашигт малтмалын баяжуулалт, технологийн туршилт
  • Аттестатчилсан стандарчилсан загвар, лаборатори хоорондын ур чадварын сорилт
  • Байгаль орчны судалгаа
  • Нүүрсний хэрэглээ, судалгаа
  • Шинэ материалын судалгаа, эрдсийн түүхий эдийн хэрэглээ

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага:

  • Судалгааны зорилго
  • Шинжлэх ухаан, инновацийн шинэлэг тал
  • Судалгааны үр дүн
  • Дүгнэлт
  • Илтгэлийн хураангуйг 1 нүүр хуудаст (500-600 үгтэй) багтаана.
  • Хананы илтгэл (120cmx160cm)

Өгүүллэгийг Windows Microsoft Word программыг ашиглаж, А4 –ын формат дээр 12pt үсгийн өндрийг сонгон, Arial үсгийн фондоор монгол хэлний дүрэм, утгын алдаагүй бичсэн байна.

Фото зураг, зураг, хүснэгт, диаграмм нь TIF, JPEG, BMP, GIF өргөтгөлтэй хадгалагдан, текст голлосон байна.

Бүх математик бичлэгүүд Equation программ дээр мөр голлон бичигдсэн байна.

Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой асуудлаар доорхи хаягаар хандана уу.

e-mail: dolzodmaa@cengeolab.com, enkhbat_t@cengeolab.com

Т.Энхбат - 88001084, Б.Долзодмаа - 88081158

8-р сар 21, 2017