Гарчиг

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан хэлтсийн дарга Оскар Акуна ГТЛ-д айлчлав

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан хэлтсийн дарга Оскар Акуна бидний урилгаар 2015 оны 10 сарын 02-нд ГТЛ-д айлчиллаа.

ГТЛ нь 1989 оноос ОУАЭА-тай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд техникийн хамтын ажиллагааны 5 төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Төслүүдийн үр дүнд ГТЛ-д цацраг идэвхт материалын дээж боловсруулалтын лаборатори байгуулж, орчин үеийн өндөр нарийвчлал, мэдрэх чадвар бүхий багаж тоног төхөөрөмжүүд суурилуулж, боловсон хүчний чадавхийг сайжруулах ажлууд хийгдсэн юм.

Ноён Акуна ГТЛ-ийн тасаг, нэгжүүдийн үйл ажиллагаа, голчлон ураны хүдрийн стандартчилсан загварын үйлдвэрлэлтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

ГТЛ-ийн захирал Норовын Тэгшбаяр, ОУАЭА-ийн Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан хэлтсийн дарга Оскар АкунаҮЭ Дэд захирал Лхагвасүрэнгийн Батзориг нар, 2015 он.



10-р сар 16, 2015