Гарчиг

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Геологийн Төв Лаборатори нь Шинжилгээний үр дүнг удирдлага, хяналт санхүүгийн хувьд хараат бус бие даасан байдлаар гаргадаг Олон улсын түвшинд итгэмжлэгдсэн 60-аад жилийн түүхтэй Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх зэргийн мэргэжлийн байгууллага юм.

Гэвч сүүлийн өдрүүдэд экспортод гаргасан мөнгөний хүдрийг төлөөлөх боломжгүй, холбогдох стандарт арга технологийн дагуу авч боловсруулалт хийгээгүй гурван өөр газраас авч 3 лабораторид хэн өгч шинжлүүлсэн нь тодорхойгүй шинжилгээний үр дүнг харьцуулан холбогдох мэдээллийн хэрэгслүүдээр сөрөг мэдээлэл явуулан байгууллагын нэр хүндэд халдаж байгаад гүнээ харамсаж байна.
Дахин ийм асуудлаар байгууллагын нэр төрд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй халдвал зохих хууль хяналтын байгууллагад хандахаа талуудад албан ёсоор мэдэгдэж байна.

Монгол Улсын Геологийн Төв Лабораторийн Тамгын Газар
Улаанбаатар хот 2016 оны 03-р сарын 16
3-р сар 16, 2016